-9o
Улаанбаатар хот
mobile menu

Элгээ хөштөл инээхийг хүсвэл...

2016-08-31 11:58:00

Жийнсэн яак, араб алчуураа зүүн байдгаараа гоёчхоод энэ тэмцээнийг бөөнөөрөө үзэхээр явдаг байснаа жүжигчин С.Болд-Эрдэнэ дурсжээ.

1990-ээд оны хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл байсан “Одод болохын хүслэн” тэмцээнд  жинхэнэ "од" болсон "Камертон", "Номинталст" зэрэг хамтлаг дуучид оролцож байсан гэдэг.

Харин тухайн үед хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч сэтгэлдээ одод болох хүслэнтэй явдаг залуус одоо ч бий.  

Тэдний “нэг” авьяаслаг залуус өөрсдийн шинэ уран бүтээл "ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН" инээдмийн уран сайхны киногоороо үзэгч тантай уулзах гэж байна. Энэхүү киноноос тэд биелүүлж чадаагүй мөрөөдлийнхөө төлөө хэрхэн хичээн зүтгэж, бүхнээ зориулан зорилгодоо хүрч байгааг үзэх болно.

Гол дүрүүдэд "Мөрөөдлийн театр"-ын Батаа, Шагай, Эрхэмээ гурав тоглосон бөгөөд  тэд дахин нэгдэж, шив шинэ стиль имижтэйгээр фэнүүдтэйгээ уулзах болно.  Түүнчлэн жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар хамтран тогложээ.

“Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажиллажээ.  Мөн кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн байна. 

Мөн продюсераар Г.Гантуяа зураглаачаар Б.Баатар, зураачаар Ц.Хүрэлбаатар нар ажиллажээ.

Элгээ хөштөл инээж, дурсамжаа сэргээхийг хүсвэл 2016 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс дэлгэцнээ гарч эхлэх "Одод болохын хүслэн" УСК-г зориорой!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 43