-7o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдоржийн 60 насны төрсөн өдрийн бэлгийг төрөөс даах уу

2016-09-01 11:10:00

Энэ оны наймдугаар сарын 1-29-ний хооронд УИХ-ын Тамгийн газрын нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нийт 17 зүйлийн зардлыг гаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах, эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс нэгийг нь онцолвол "Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид "...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дусргалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ орол­цуулан/ гардуулахад шаар­даг­дах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гар­гахыг Захиргаа, нийт­лэг үйлчилгээний хэл­тэст зөвшөөрсүгэй" гэжээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах нь. Түүгээрч зогсохгүй эрхэм гишүүний төрсөн өдрийн бэлгэнд хэдэн төгрөг зарлагадахыг тусгаагүй аж. Юутай ч түүнд өгөх мөнгөн аяганы үнэ нэг, хоёр зуун мянган төгрөгийг жирийн аяга байхгүй нь мэдээж. Угтаа бол Засгийн газар хэмнэлтийн горимд шилжээд байгаа ч энэ мэтийн зардлыг хэмнэхгүй байгаа бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ганц мөнгөн аяга авсны төлөө АН юу гэж тэнэгтээд байгаа юм ийм үйл явдал аль ч яам,албан газарт байдаг л асуудал шүү дээ Ц.Нямдорж гишүүн танд харин баяр хүргэж амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хү
2016/09/23 202.180.220.30
tuya
Nymdorj gishvnde bayrlj ywdag.turd bx estoi xvn shvv ta.tand ervvl enhig hvsie.
2016/09/01 202.70.46.228
Зочин
Ямар ч байгууллага ажилтандаа удаан жил үр бүтээлтэй ажилласан гээд 50, 60 насных нь ойгоор мөнгөн аяга, хадаг дурсгалын зүйл өгдөг юм. Тийм биш бол байгууллага биш.
2016/09/01 103.57.93.135
зочин
шогтох юмгүй, зөв л бичсэн байна. баячууд 10 төгрөгийг хүртэл хэмнэдэг гээ бүз дээ. 200000 төгрөг ядарсанайлийн бараг хоёр сарйн амьжиргааны мөнгө дөө
2016/09/01 103.26.195.196
Зочин
Энэ одоо ямар гээчийн хөгийн юмаар хөөцөлдөг, юм үзээгүй хөгийн амьтан шудрага царайлаад ганц аягны үнэн дээр шогтоод байнаа. Сайханбилэг ӨМГ-т томилолтоор очоод алтан аяга авсан л гээ биздээ
2016/09/01 103.194.176.5
зочин
тэнэг
2016/09/01 112.72.11.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 138