8o
Улаанбаатар хот
mobile menu

Үзэгчид IMAX-д монгол кино үзэх санал гаргав

2016-09-02 08:55:20

“Өргөө” кино театрын IMAX салбар “Шангри Ла молл”-д нээлтээ хийгээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. “Өргөө” кино театрын менежер Л.Баярсайхан “Дэлхийн кино театр “Өргөө” кино театрын сүлжээгээр Монголд нээлтээ хийх гэж байна. Манай театрынхан хамгийн анхны IMAX кино театрын дэлгэцийг олон нийтэд танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Монголын кино сонирхогчид маань энэ кино театрын нээлтийг их хүлээсэн. IMAX кино театрын өргөн дэлгэцээр гайхамшгийг мэдрэхийг хүсч байна. Дэлхийн кино театрыг хамгийн хямд үнээр үзэхийг санал болгож байгаагаараа онцлог юм” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл IMAX хэдийнэ өөрсдийн үзэгчидтэй болжээ. Тиймээс ч үзэгчид IMAX-д монгол кино үзэх саналаа гаргаж эхэлсэн байна. Үзэгчид "Өргөө" кино театрын цахим хуудсанд энэ талаарх хүсэлтээ бичиж эхэлжээ. Одоогоор "Өргөө"-д "Нэг өдрийн дайсан" хэмээх монгол кино гарч байгаа бөгөөд тун удахгүй "Нүдэн сондор", "Одод болохын хүслэн" зэрэг монгол кино нээлтээ хийх юм байна."Өргөө" кино театрынха үзэгчдийн хүсэлтийг хүлээн авч, IMAX-д монгол кино үзүүлэх биз ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл