8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилэнцүүд хэлэх үгээ анхаараарай

2016-09-02 09:15:34

 

ХОНЬ
Танай баг, бүлгийн гол хүмүүсийн нэг үймээн үүсгэж магадгүй. Дээр нь нэрмээс болох мэт гэр бүлийн асуудал санаа зовоох байх. Бусдын хэрэгт оролцохоос зайлсхий. Хувцасны шүүгээн доторхоо янзал. Бага сага эмчилгээ хийлгэхэд гэмгүй. Таны сонирхлыг татахуйц мэдээ ирж магадгүй тул э-мэйл хаягаа сайтар шалга.

ҮХЭР
Энэ өдөр өөрийн зангаа татах хэрэгтэй. Удаан хугацааны дараа бусдын араас гүйгээд хэрэггүй. Сэтгэл зовоосон асуудлаа цэгцэлж шийд. Зовнилоо хэн нэгэнд уудлахаас өмнө олон хоног зарцуулсан ч хамаагүй ухаалгаар бодож үзэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч гэрийн хоол ид. Байгалийн гарлатай зүйл хэрэглэн баялаг орцтой шим тэжээлтэй амттай хоол хий.

ИХЭР
Өнөөдөр маш яаруу сандруу байх бололтой. Хэрвээ хэн нэгэн танд ямар нэг түрэмгий зан ааш гаргавал юу хэлэхээ сайн бодож аюулд орохоос сэргийл. Ямар нэг санамсаргүй үйлдэл төсөөлж байгаагүй хүнд асуудалд оруулах бөгөөд энэ байдлыг болж өгвөл хурдан намжааж сөрөг үр дагавраас сэргийл. Олон нийтийн үйл ажиллагаа хөгжилтэй байх болно. Хэрвээ найз тань гомдоовол сэтгэлээр унах хэрэггүй .  

МЭЛХИЙ
Энэ өдөр танд бага зэрэг тавгүй, тайван бус мэдрэмж төрж тэр ч байтугай өөртөө итгэлгүй болж болох юм. Гэхдээ чөлөөт цагаа бүтээлчээр, уран сайхны эрэл хайгуул хиж өнгөрөөвөл байдал сайнаар өөрчлөгдөх болно. Мөн түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ салхинд гарч гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөөрөхөд тохиромжтой өдөр. Тамирчин Мэлхийнүүдийн хувьд спортын арга хэмжээнүүдэд амжилт гаргах болно. Оролцогч байхаасаа үзэгч байхыг илүүд үздэг хүмүүс хүртэл тусгай үйл ажиллагаанд оролцож маш өндөр таашаап авна.

АРСЛАН
Оноогдсон сүүлчийн хугацаатайгаа уралдах нь таны авъяас чадвар, хүч чадлаа дайчлахыг шаардана. Ойрын хүмүүстэйгээ бүү хөндий харьц. Өсвөр насны арслангуудын хувьд зөрүүдэлж, тэрслэх хандлага илрэх тул эцэг эхийнхээ сэтгэлийг гундаахгүй байхад хичээгээрэй. Хүнд нөхцөл байдал танаас эрс шийдэмгий байхыг шаардах бололтой. Хариуцлагагүй хандахаас болгоомжил.  

ОХИН
Өр зээлээ барагдуулаагүй хүмүүсийн араас хөөцөлдсөөр та нэлээд ядрах бөгөөд тэднээс тодорхой хариулт олж авна гэдэг нэлээд хүнд байх болно. Өөрийн орлого зарлагыг сайтар тооц. Их хэмжээний бараа худалдан авах гэж байгаа бол заримыг нь хас. Чөлөөт цагаа найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ аль болох хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ. Өөрийн зорилгын талаар олон хүнд дэлгэн ярих хэрэггүй.  

ЖИНЛҮҮР
Анхааралтай байгаарай, тэсвэргүй байдал газар авах нь ээ. Хэн нэгэн таныг хатгаж түлхэж байвал араа хамгаалаарай. Танихгүй хүнээс хол бай. Гэнэтийн бэлэг нь бизнест тань мөрөөдөж байгаагүйгээр азтай боломж бий болгох нь. Одоо та хүссэн юмаа хийх цаг. Хамгийн сайныг зорь. Өдрийг үр бүтээлтэй өнгөрөө. Хосууд хамтдаа амьдрах талаар бодох болно.

ХИЛЭНЦ
Хилэнцүүд хэлэх үгээ анхаараарай. Өнөөдөр Тэргэл сарны нөлөө зонхилох тул тэсвэр тэвчээр хэрэгтэй. Сарын эхээр хөл хөдөлгөөн ихэсч, сэтгэл зовинол нүүрлэх магадлалтай. Хүсэл мөрөөдлөө даган, хүч чадлаа барахын оронд оюунаа дайчил. Түгшүүртэй байдал үүсэхээс болгоомжил. Ихэнх сургуулийн нээлт болж, хаа сайгүй хөгжил хөөр цангинана. Хэрсүү, гярхай Хилэнцийн толгойг тоо баримтаар эргүүлж мэдэх тул гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалз.  

НУМ
Өнөөдөр хайр дурлапд ээлтэй өдөр байна. Эрчүүд хувийн харилцаан дахь нэгэн асуудлаа нааштайгаар шийдэх бололтой. Таны уужуу сайхан сэтгэл, тэвчээртэй зан хайрттайгаа хэл амаа ололцож, харилцан ойлголцолд хүрэхэд тус болно. Эмэгтэй Нумуудыг хүнтэй танилцахаас татгалзахыг од эрхэс зөвлөж байна. Хамт олны тааламжтай харилцаа, хөгжилтэй байдал танд амар амгапан байдлыг мэдрүүлнэ.

МАТАР
Шийдвэргүй, тодорхойгүй байдал уурыг чинь хүргэнэ. Бэрхшээлтэй байдлаас болоод аливаа юмс дийлдэшгүй мэт санагдана. Буд гариг шилжин таны нарны есдүгээр зам болох аялал, боловсрол болон адап явдалд байрлах ба энэ нь матрынхныг дэлхий ертөнцөөс илүү ихийг сурж мэдэхэд дэмжинэ. Үйл явцын талаарх таны төсөөлөх чадвар болон өгөгдөл амархан болж ирэх тул таны мэдлэгийг өргөжүүлэх боломжийг давуу ашигла.

БУМБА
Санхүүгийн хямралаас гарахын тулд юу хийх ёстойгоо ойлгоно. Худалдаа наймаа эрхэлдэг Хумхууд ямар ч өөрчлөлт шинэчлэлт хийсэн бүгд эерэг үр дүн авчирна. Хөрөнгийн зах зээлд ажилладаг Хумхууд бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстойг ойлгох болно. Сүүлийн өдрүүдэд сурсан бизнесийн хичээл бол нэг талаараа сайхан боломж гэдгийг сана. Өв залгамжилж маш их мөнгөтэй болох байх эсвэл бүр хоосорч магадгүй.  

ЗАГАС
Өнөөдөр ч мөн адил амьдралаа энгийн байлгаж, урагшилсаар бай. Зарим Загасны ордны хүмүүс удирдпагаа алдаж мэдэхээр байгаа тул, хэтэрхий их аз жаргалтай зан аашаа харуулах гэсний хэрэггүй. Хэрэв та үргэлж жаргалтай байхыг бодож байвал эхлээд сэтгэлийн ариуслыг өөртөө бий болгох хэрэгтэй. Хайр дурлалтай холбоотой асуудал гарахад тоггворгүй зан ааш гаргахаасаа болгоомжил. Чухал хүмүүсээсээ хайр халамж авах гэж тэднийг хэт их хүчлэх хэрэггүй.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл