8o
Улаанбаатар хот
mobile menu

Хип хоп хамтлагууд “Ice Top” -ийн дууг дуулна

2016-09-05 17:27:07

"Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо нижгэр хийхээр хэдийнээ товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний 20 жилийн ойн “Баярлалаа” тоглолт олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Гэнэтийн бэлгүүд эхнээсээ задарч эхэлсэн бөгөөд монголын рок, поп, хип хоп хамтлагийн төлөөлөл энэ л тайзнаас тэдний хамт ая дуугаараа мэндчилэн уран бүтээлээ толилуулахаар болсон билээ.

Тэгвэл бас нэгэн гэнэтийн бэлэг задлахад “Баярлалаа” тоглолтод “Click Click Вoom”, “Vanquish”, “Dijital”, “MonTa Rep” хамтлагийнхан тус хамтлагийн 20 жилийн ойд зориулаад тэдний хит уран бүтээлийг дуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.

Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, спонсороор Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм. 

Тэдний үнэнч фенүүддээ зориулан тоглох гэж буй “Баярлалаа” тоглолтын тасалбар өнөөдрөөс  эхлэн худалдаанд гарч байгаа. “Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөгбөгөөд VIP тасалбар 100 мянган төгрөг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл