8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ”Доз”-ын А.Мөнгөнзулын төрсөн өдөр тохиож байна

2016-09-07 10:10:00

Монголын кино дэлгэцийн уран бүтээлд чамгүй амжилт гаргаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “DOZ “entertainment”-ын жүжигчин А.Мөнгөнзулын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ л өдөр Амгаланбаатар гэдэг айлын хоёр дахь охин болж Булган аймгийн төрөхөд үүрээр мэндэлжээ.  Тэрбээр өнөөдөр өглөө  фэйсбүүк хуудаснаа ээждээ баярласан сэтгэгдэлээ илэрхийлж, “9 сарын 7. Энэ өдөр хайртай ээжийнхээ ачаар хорвоод хүн болж мэндэлсэн азтай хүн дээ би. Өдөр бүр ээждээ хайртай гэж хэлж чаддаггүй ч өглөө сүү өргөхдөө ээждээ эрүүл энхийг хүсдэг. За ингэсхийгээд эвийлж хайрладаг ээждээ торт бариад очино оо.Харин энэ өдөр төрсөн хүмүүст Төрсөн өдрийн халуун мэнд хүргье” хэмээн бичжээ.

Ямартаа ч өөрийнх фенүүд нь фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан жүжигчин бүсгүйд төрсөн өдрийн мэнд хүргэсээр байна. Авьяаслаг жүжигчинд төрсөн өдрийн мэнд хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл