8o
Улаанбаатар хот
mobile menu

Арслан: Та цагийг маш зугаатай өнгөрөөх болно

2016-09-07 10:44:27

ХОНЬ - (3/21-4/19)
Шинэ сонирхолтой төсөл барьж авна. Ажил хайж байгаа хүмүүс сайн цалинтай ажил олж чадна. Таны бүтээлч байдлыг үнэлж, бие даан ажиллах боломж олгох байх. Хэрвээ бэрхшээл тулгарвал бусдаас тусламж гуйхаас бүү эмээ. Ахмад хүмүүс, дотно, найздаа гар сунган тусал. Оюутан сурагчид нэмэлт цагаар хичээл номоо давтсаны үр шимийг хүртэнэ.  

ҮХЭР - (4/20-5/20)
Нэн тэргүүнд хэрэг болох зүйлийн жагсаалт гарга. Энэ нь таны амьдрал аль түвшинд явааг хэлж өгнө. Өсвөр насны хүүхэд, хайртай хүнтэйгээ харьцах хандлагаас шалтгаалан сэтгэл тань түгшүүртэй болж эхэлнэ. Харилцаа холбоонд тэнцвэргүй байдал үүсч мэдэх ч зөн совингоо дагаарай. Хэн нэгнийг үл ойшоох нь буруу. Та өөрөө ямар үед юу хийхээ шийд. Санхүүгийн нарийн асуудлаа маш болгоомжтой шийдэж үр дагаварыг нь сайтар тунгаа. Хэд хэдэн удаа өөрийн бодпоо өөрчлөх нь эцсийн шийдвэр гаргахад төвөг учруулж магадгүйг анхаараарай.

ИХЭР - (5/21-6/21)
Таны санааг зовоож байсан асуудал хяналтаас гарч, олон хоногийн турш таныг тайван бус байлгах болно. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. Таны хийж буй зүйлд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг сана. Гэр орноо засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд хамгийн тохиромжтой үе. Өөртэйгөө зөрчилдөхөө больж, нөхцөл байдалтай зүгээр л эвлэр.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өглөөний уур амьсгал өдрийг боломжийн байдлаар өнгөөрөхөд тус болно. Хэдийгээр булэг юм уу багаар ажиллах хүмүүсийн хувьд хэд хэдэн асуудал тулгарах боловч ажлын үр бүтээл, ажиллах чадвар өндөр байна. Сугар гараг ирж буй хэдэн долоо хоногг таны санхүүгийн ур чадвар, орлого олох эрх сурвалжийн бүс Арслангийн ордод байрлах болно. Мөнгө болон хайр дурлалын бэлэг тэмдэг Арслангийн гараг Сугар гарагийн хувьд азтай байрлал юм.  

АРСЛАН - (7/23-8/22)
Та бодол санаандаа хэт их автаж суухын оронд зорилго зорилтоо тодорхойл. Хэрүүл маргаан үүсэхээс өмнө хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байдгаа эртхэн засаарай. Бүгдээрээ ширээ тойрон сууж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Хэн нэгэн давуу эрх эдлэлгүй, бүгд харилцан бие биенээ ойлгох нь чухал. Та хамгийн сайн хоёр найздаа, азаа үзэхийг ятгана. Харин та үүний оронд гадагш гарч шинэ хүмүүстэй танилцахыг зөвлөж байна. Та цагийг маш зугаатай өнгөрөөх болно.  

ОХИН - (8/23-9/22)
Аливааг шударгаар үнэлэх чадвар буурч, анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Ямар нэг дүгнэлт гаргахаасаа өмнө бусдын санаа бодлыг сонс. Ажилдаа хэт хувиа хичээсэн байдлаар хандахгүй байхыг зөвлөе. Тун удахгүй тушаал дэвших гэж байгаа бол дарга удирдлагатайгаа муудалцах нь тийм ч сайхан санаа биш. Гэр орны асуудал болон ажлаа хооронд нь сайтар зохицуулахыг сануулая.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Та өнөөдөр сэргэг санаануудаар дүүрэн байх болно. Өргөн уудам ертөнцөд янз бүрийн ажйл хийж цагийг зугаатай өнгөрөө. Тулгарсан асуудлыг шийдэхийн тулд амралт ав. Харилцаа холбоо дадлага туршлага тань хамтарсан ажил хэрэгт холбох болно. Гэртээ ирэхэд чинь таны асуудал тийм ч хэцүү юм шиг санагдахгүй. Өөрийн хүсэл мөрөөдпийн араас явах хамгийн зөв цаг. Зоригтонг ирээдүй нь дагадаг гэдэг тэгвэл одоо л зоригтой байх цаг.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сэтгэлийн дарамт, хэт их ачааллаас сэрэмжил. Гурвалсан, дөрвөлсөн хэрүүл маргаанд бүү баригд. Хэрвээ та эрх мэдэлтнүүдтэй тохиролцохыг хүсч байгаа бол дипломат арга барилыг ашиглах хэрэгтэй. Хуурамч, хоосон хайр дурлалд шатах магадлалтай. Гэвч зарим Хилэнц хожмын үр дагаврыг бодохгуй ямар ч хамаагүй хайрыг эрэлхийлнэ. Хэт их итгэл найдвар үргэлж бүтдэггүй гэдгийг сана.

НУМ - (11/22-12/21)
Амьдралын эрч хүч бага зэрэг сулрах тул анхаарал болгоомжтой бай. Архаг хууч өвчин сэдрэх гэнэтийн эрсдэл гарах, аюултай байдалд орох магадлалтай. Тиймээс өнөөдөр биеэ энхрийлж, хэт их ажиллахаас зайлсхий. Үдээс хойш үүсэх бага зэргийн үл ойлголцол нь танаас хүлээцтэй, хянуур байхыг шаардах болно. Зүүд зөнтэй байна.  

МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр од гарагсийн нөлөө тодорхойгүй байна. Хамтран ажиллагч эсвэл үйлчлүүлэгч гомдол нэхнэ. Энэ нь таны сэтгэлийг түгшээнэ. Бүтээгдэхүүн болон үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байх бөгөөд бурууг тэд танаас эрнэ. Нөхцөл байдал сайжрах хүртэл аль болох тайван байхыг хичээ. Таны арга оновчтой байсан эсэхийг эргэн хар. Бусдын болон өөрийнхөө чадварыг хэт өндөрт үнэлэхээс болгоомжил. Романтик харилцаа одоо туйлын хэцүү байх болно.

БУМБА - (1/20-2/18)
Гоо үзэсгэлэнг үнэлэх үнэлэмж, дэг журам зэрэг нь таны сэтгэн бодох чадвар, ажил хэрэгт нөлөөлөх болно. Магадгүй өнөөдөр та асуудал, зовлонгоор дүүрэн бодит амьдралд байхаас илүүтэйгээр өөрийн мөрөөдөл, ажил, хайр дурлалыг эерэгээр илэрхийлсэн төсөөллийнхөө ертөнцөд байхыг илүүд үзэх байх. Зарим нь шинэхэн хайр дурлалаасаа болж зовж шаналж магадгүй.

ЗАГАС - (2/19-3/20)
Энэ завгүй өдөр Загасныхантай од гарагийн арвин их энерги, эрч хүч мэндчилэх болно. Хайр дурлалын асуудал, болзоо тань бүгд буруу товчлуурыг дарж магад. Хэрвээ та удирдагч болж байгаа бол тайвшираад гүнзгий амьсгаа авч хэлэх үгээ бодох хэрэггэй. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоход тохиромжтой цаг. Нийгмийн амьдрал, орой болсон хойно илүү хөл хөгжөөнтэй харагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл