Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербургийн гэргий Присцилла Чан өнгөрсөн сарын сүүлээр амаржиж, охинтой болсон. Хос охиноо Максим Чан Цукербург хэмээн нэрлэсэн гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр Цукербург охинтойгоо авахуулсан зургаа фэйсбүүктээ нийтлээд “Харах тусам хайр хүрэх юм. Өнөөдрөөс охиноороо гоёх болно. Эцэг байхын жаргалыг мэдрэх сайхан байна. Өдөр бүр охиноороо гайхуулах болно. Өнөөдөр ч гэсэн охиноо та бүхэнд гайхуулахыг хүслээ. Эцэст нь эхнэрийн минь биеийн байдал сайн байгаа” гэж бичжээ.