8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Хувь заяа таныг дахин сорьж магадгүй

2016-09-09 10:33:44

Хонь - (3/21-4/19) 
Ажлаа амжилттай дуусгахыг хичээсэн ч үр дүн санасанд хүрэхгүй байх. Том ажил бүү төлөвлө. Гэхдээ өдрийн үлдсэн хэсэгт интернэтээр аялах, тоглох, кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах юм бодож ол. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтанд бүү ор. Гэр бүлийнхэнтэйгээ эелдэг, найрсаг харилцаж адал явдлын түүх ярих нь инээдмийн кино узсэнээс дээр. Ганцаараа амьдардаг бол найзтайгаа утсаар ярилцаж өнгөрөөх төлөвтэй.   

Үхэр - (4/20-5/20) 
Эртлэн захаар хэсэх нь энэ өдрийн гайхалтай эхлэл болно. Хөргөгчинд байгаа шинэ ногоо эрүүл мэндэд тустай. Өдрийн дэглэм барихад танд урам өгнө. Өнөөдөр та олон нийтийн уулзалт болон амралтанд явна. Танд бусадтай уулзаж ярилцахад тааламжтай санагдана. Зарим Үхрийн ордныхонд онцгой төсөл, шинэ ажлын санал ирнэ. Шинэ харилцаа холбоо тогтоох нь амжилт авчирна. Мөнгө санхүүгийн асуудалд тооцоотой хандахгүй бол төлөвсөн зүйлд тань өөрчлөлт орохоор байна. Хайртай хүн таны анхаарлыг чинь татаж байна.   

Ихэр - (5/21-6/21) 
Зөн билэг болон бодит байдлыг сайн хослуулж чадсанаар та хүссэн ажилдаа орох магадлалтай. Туршлага хэрэг болно. Хэрвээ та насаар бага зэрэг ахимаг, мөн өдөр тутмын ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол олон газарт сайн дурын ажил хийж өөртөө яг ямар ажил тохирохыг олж мэд. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийхэд туслах болно. Тэднийг хүчлэх хэрэггүй өөрсдөөр нь сонголт хийх боломж олго. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өдрийн эхний хагаст ажлаа түргэн бөгөөд хялбархан амжуулах боломжтой. Өглөө эртхэн эхэлвэл сайн. Үүссэн гомдол бухимдлыг уучлах юм уу уучлалт гуйх замаар арилгах хэрэгтэй. Хэрэв хэн нэгнээс уучлал гуйх ёстой юм уу уучлах ёстой бол одоо яг цаг нь болжээ. Энэ нь та нарыг ойр дотно болгож, цаашдын харилцааг чинь дөхөм болгоно. Үдээс хойш олны дунд орох хэрэг гарах учраас тиймээс аятайхан хувцаслаж, байгальтай харьцан таашаал ав.   

Арслан - (7/23-8/22) 
Таны бодол санаа найзуудтай тань зөрчилдөж эхэлнэ. Өөрийгөө зөвтгөж суухын оронд шалтгааныг нь өөрөөсөө хай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт тань гэнэтийн зочин айлчилж, гадуур амжуулах ажил нь хойшилно. Ирсэн зочин тань хамт гарахыгхүсвэл бүү татгалзаарай. Өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйл ойлгож ухаарах болно. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад туслах хүслээ биелүүлэх завшаан юм. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр та ажлаа хийхээр шийдсэн бол санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, зарим нэг төлбөрөө барагдуулаарай. Ажилдаа зориулж ямар нэг багаж төхөөрөмж авах хэрэгтэй байсан ч заавап өнөөдөр авах гэсний хэрэггүй. Хэт их зарлага гаргахаас сэргийл. Зорилго төлөвлөгөөгөө одоо байгаа байдалдаа нийцүүлэн гаргахыг зөвлөж байна. Үйлчлүүлэгч болон чухал түншүүдтэйгээ уулзахад маш таатай байх бөгөөд энэ нь их ашиг авчрах болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Санаа бодлоо хуваалц. Та магадгүй өглөөг орондоо кино үзэн өнгөрөөж болно. Эсвэл сонин сэтгүүл уншиж, найз гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж болно. Бүтээлч бай. Ноцтой байдалд оролгүйгээр бусдад тусал. Орой тийшээ гэр бүлийн асуудал тулгарч таныг зовооно. Та бултаж болох ч ажлаа үргэлжлүүлэх нь ашигтай байх болно.   

Хилэнц - (10/23-11/21) 
Хэрэв таны зарлага хяналтаас гарсан бол хатуухан арга хэмжээ ав. Хэрэв өр ширээ дарж чадахгүй бол бусдаас тусламж хүс. Гэр бүлтэй холбоотой асуудалд үнэн шударга байхыг хичээ, шинэ хайрын араас хөөцөлдөх хэрэггүй. Өнөөдрийн төлөвлөгөөнд адал явдал оруулахад гэмгүй. Нийгмийн онцгой үйл ажиллагаанд оролцох сонин байж мэднэ. Ялангуяа та хэсэг хугацаанд иймэрхүүү юманд оролцоогүй бол. 

Нум - (11/22-12/21) 
Чухам өнөөдөр өмнө нь шийдээгүй асуудлууд эсвэл хойшлуулсан ажил хэргүүд таныг завгүй байлгах бололтой. Хувь заяа таныг дахин сорьж магадгүй. Таны зорилгодоо тууштай байдал, авхаалж самбаа, тэвчээрийг шалгасан үйл явдал тохионо. Сорилттой зоригтойгоор нүүр тул. Таны тэсвэр тэвчээр, ухаалаг, тооцоотой байдлаас цаашдын ажил хэргийн амжилт хамаарах болно гэдгийг санаарай.     

Матар - (12/22-1/19) 
Өөрийгөө хэт дөвийлгөхөөс болгоомжил. Оролцох гэж байгаа ажил тань таны төсөөлснөөс, бусдын хэлснээс илүү адармаатай байх болно. Ах дүү төрөл садан болон хамаатны талаарх мэдрэмж өөрчлөгдөж эхлэх тул эцсийн дүгнэлт хийхээ, байдал сайжрах хүртэл хүлээцтэй ханд. Та болон таны ойр дотны хамтрагч өөрчлөлт хийх талаар харилцан ойлголцож, шийдвэр гаргах ба эерэг өөрчлөлтүүд та нарын холбоог бэхжүүлнэ.   

Бумба - (1/20-2/18) 
Өглөөг амар тайван угтах нь бүх л өдрийг амар тайван, аз жаргалтай өнгөрөөхийн эхлэл. Бурханаас өгсөн бүх зүйлд сэтгэл хангалуун байж өөрт ноогдсон ажпыг хий. Хамгийн том аюул хамтрагчаас ирэх байх. Та өөрийн бодпыг шууд илэрхийлэхийг хүсэхгүй байна. Гэнэт хайртай хүнээсээ санаанд оромгүй хариу цохилт авч болзошгүй. Таныг анхаарал халамж тавьсны дараа тэр хариулахаар шийднэ. 

Загас - (2/19-3/20) 
Мэлхийн ордуу cap шилжин орсноор бага зэрэг саад гарах магдлалтай. Хэтэрхий их халамж таны ойр дотны, хайртай хүнд тань хэцүү санагдаж дүгнэлт хийхэд хүргэнэ. Тиймээс болгоомжтой, хянамгай алхам хий. Мөн энэ удаа хуучин найзууддаа баяртай гэж хэлэн, өөрийн хүрээлэлдээ энгийн сонирхолтой шинэ хүмүүсийг нэмэх цаг болсон. Танд санхүүгийн шинэ эх үүсвэр олж ирэх шинэ санаа төрж болзошгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл