8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучны ховор автомашинуудын парад болно

2016-09-10 12:05:00

Энэ амралтын өдөр нэгэн сонирхолтой парад болох гэж байна. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хуучин ховор машины парадыг автомашин сонирхогчид зохион байгуулахаар болсон байна. Парад гурвалжингийн гүүрнээс Баруун 4 зам, Тэнгис кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд явах аж. Парадад төдийлөн замын хөдөлгөөнд оролцдоггүй ч тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинууд оролцох бөгөөд хуучны ховор автомашинуудыг нэг дороос үзэж сонирхох боломжтой юм. Парадад оролцох сонирхолтой, хуучны ховор машинтай жолооч нарт ч парадад оролцох боломж нээлттэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл