8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр анхны тусламж үзүүлэх олон улсын өдөр

2016-09-10 14:57:00

2000 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь бямба гарагт Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дэлхийн өдрийг (World First Aid Day)олон оронд тэмдэглэдэг болсон юм. Амь насыг нь аварч,шаналал зовлонгий нь нимгэлэн, болзошгүй хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулдшаардлагатай хүнд эмнэлгийн маш энгийн бөгөөд зохих тусламж үзүүлэх ньэмнэлгийн анхны тусламж үзүүлэх ажлын зорилго юм. Мэргэжлийн хувьд ийм тусламжийг эмч нар мэдээж үзүүлдэг ч, тэднээс гадна цагдаагийн ажилтнууд болон аврагчид анхны тусламж үзүүлэх арга эзэмшсэн байх үүрэгтэй. Гэвч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхийг шаардсан нөхцөл байдал нь байнга шахуу санамсаргүй, гэнэт, цаг хугацаа хомс нөхцөлд, эмнэлгийн боловсролтой хүмүүс байхгүй үед цөөнгүйүүсгэдгийг амьдрал харуулж байгаа билээ. Тиймээс,агшин бүр үнэтэй ийм нөхцөлдэнэ байдлыг харсан бүх хүн сандарч тэвдэлгүйгээр, түргэн, шийдэмгий ажиллах нь чухал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр,зам-тээврийн ослын улмаас бэртэж гэмтэх, түлэгдэх, өндрөөс унах юмуу усанд живснээс болоод дэлхийд жил бүр амь насаа алдах явдал нас баралтын бүх тохиолдлын 10 хүртэл , хөгжлийн бэрхшээлтэй болох бүх тохиолдлын 15 хүртэл %-д хүрдэг байна.Бэртэл, гэмтэл нь14-45 хүртлэх насны хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж,яаралтай тусламж авахаар эмнэлэгт олон арван сая хүн ханддаг байна.Гэхдээ эхний “алтан цаг”-ийн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх нь онцгой үр нөлөөтэй байдгийг санах нь чухал. Учир нь чухамхүү энэ хугацаанд гэнэтийн болон ноцтой гэмтэл авсан хүний бие махбодийн сэргэх үйл ажиллагаа нь түүнийбиеиН тогтвортой байдлыг үр нөлөөтэй дэмжиж байдаг юм.Тиймээс цаг хугацааны хүчин зүйлньшаардлагатай хүнд анхны тусламж үзүүлэхэд их ач холбогдолтой байдаг.Хэрвээбэртэл гэмтэл авснаас хойш эхний цагт багтаан тухайн хүнийг эмнэлэгт хүргэсэн бол, энэ ньамьд гаргах хамгийн өндөр магадлалыг хангаж, гэмтлийн дараахи хүндрэл гарах эрсдэлийг үлэмжхэн бууруулахад тусладаггэж үздэг юм.

Тиймээс нийгмийн амьдралын өнөөгийн нөхцөлд эмнэлгийн анхны тусламж нь хүмүүсийн амь насыг аврах шийдвэрлэгч хүчин зүйлийг нэг хэвээр байгаа билээ. Тиймдээ ч, бидний хэн нь ч аврах албаныхныг ирэхээс өмнө бэртэж гэмтсэн хүнд анхны шаардлагатай тусламж үзүүлэхчадвартай байх нь хүний амь насыг аврахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болох юм. Тиймээс энэ өдөр янз бүрийн оронд Олон улсын улаан загалмайн болон Улаан хавирган сарнийгэмлэгийнидэвхитэн, эмнэлгийн янз бүрийн байгууллагынажилтнуудын хүчээрхохироогчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх шаардлага, аргын тухай зөвлөгөө өгч, тусгай арга хэмжээ зохиодог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл