8o
Улаанбаатар хот
mobile menu

Загвар өмсөгч Энхболд “олимпийн аварга” боллоо

2016-09-12 09:57:20

Нар хур тэгширсэн намрын энэ өдрүүдэд сайн мэдээ ар араасаа ард түмнийхээ сонорыг мялаасаар байна. Бразилийн Рио-де-Жанейрод манай тамирчид өнгөлсөн бол өдгөө пара олимпод ч мөн одтой байна. Харин загварынхан дундаа хамгийн томд тооцогддог “загварын олимп”-д манай урдаа барьдаг моделиудын нэг Э.Энхболд түрүүлсэн таатай мэдээлэлийг уншигчиддаа хүргэж байна. “Asian Model Association” болон “SMI Solid” компани нарын хамтран зохион байгуулсан тус тэмцээнд азийн бүх орнуудын шилдэг моделиуд оролцсон бөгөөд ийнхүү гранпри шагнал манай улсынх боллоо.Модель Э.Энхболдын хувьд 3 шагналын эзэн болсон бөгөөд хамгийн хамгийн байж бахдам амжилт үзүүллээ. Түүний тэргүүлсэн эхний номинаци бол интернет санал асуулгад тасархай түрүүлжээ. Хэдийгээр бид 3 саяуулаа хэдий ч 30 сая ард түмэнтэй улсаас илүү Э.Энхболдыгоо дэмжиж атгасан гар шиг байж энэхүү хүндтэй шагналыг авсан юм. Дараагийн манлайлсан төрөл бол модель хүний хамгийн чухал, фото төрөлдөө мөн л тэргүүлжээ. Э.Энхболдийн мэргэжлийн моделийн  хамгийн гол үзүүлэлтүүд болон зураг авалтанд хувирах чадвар, олон жилийн туршлага нь энэ төрөлд тэргүүлэх томоохон түлхэц болсон биз ээ. Түүнд цоо шинэ дүр төрхийг коллекц бүрээрээ бэлэглэдэг “Говь” компаний хамт олонд энэхүү шагнал бас хамаатай. Харин гуравдахь шагналын хувьд мэдээж шилдгийн шилдэг гранпри байлаа. Эдгээр шагналууд дээр нэмэгдэн Хятадын алдартай кино компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд шуугиж байна.Ийнхүү шилдгийн шилдэг байсан Э.Энхболддоо нийт уншигчиддынхаа өмнөөс халуун байр хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bayar hurgeye. Mundag bn shu. Ulam ih good luck
2016/09/14 76.16.174.6