
Сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барьж авчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт энэ сарын 9-ний өдөр ихрүүдийг эх барьж авсан байна. Ихрүүд 2.3 кг жинтэй охин, 2.2 кг жинтэй хүү байжээ. Одоогоор эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.



