8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүндэлж, хайрладаг зохиолчидтойгоо уулзах өдөр

2016-09-13 16:14:00

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр энэ сарын 16-17-ны өдрүүдэд болно. Баярыг Сүхбаатарын нэрэмжит талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ өдрүүдэд хүндэлдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой.  Жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг энэхүү номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцдог билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл