8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгос улс Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг боловсруулжээ

2016-09-13 17:35:44

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос газар доор цөмийн бөмбөг туршсан билээ. Энэ үйл явдалтай зэрэгцээд  Өмнөд Солонгос онцгой байдал зарлаж, дайны бэлэн байдалд шилжсэн хэмээх мэдээлэл гарч эхэллээ. Хойд Солонгос тав дахь цөмийн бөмбөгөө туршсан нь хөрш орнуудын хувьд маш их болгоомжлолыг бий болгож байгаа   учраас ийн Өмнөд Солонгос онцгой байдал зарлаж, дайны бэлэн байдалд шилжсэн хэмээн  “Ёнхап” агентлаг мэдээллэжээ.

Одоогийн байдлаар БНСУ, Хойд Солонгосын хилийн зурвасуудад танкын цуваа байрлуулж, агаарын довтолгоонд бэлдэх түр зурвас төвларүүлж, түүнчлэн, Япон, АНУ-ын цэргийн зөвлөл далайн флотын хүчээ бэлэн байдалд оруулжээ. Хойд Солонгос улсаас цөмийн халдлага явуулах ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Хойд Солонгосын удирдлагын нуугдаж болох газрыг бүрэн устгах болно. Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг Өмнөд Солонгосынхон боловруулаад байгаа аж.  Энэхүү үйл явдал нь дайн самууны эхлэл байж болзошгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хоёр Солонгосын сөргөлдөөнөөс дэлхийн 3-р дайн эхэлнэ гэж Ванга зөгнөсөн гээд байсан. Битгий л алалцаасай даа. Энэ Ким Чен Ун гэж хирээ мэдэхгүй хэнгэрэгийн дохиур их дальчиганаж байнаа.
2016/09/14 208.107.128.246