8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний В,С вирусийг үнэгүй оношилж, эмчилгээ хийнэ

2016-09-14 15:59:21

Элэгний эмгэг судлалын холбоо Хаппи веритас оношлогооны төв хамтран В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа мэдээллээ. Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа энэ үед эрт илрүүлгэ чухал байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сарын аян зарлаж байгаа аж.

Есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна. “Элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насанд, хожуу үед оношлогдож байна. Оношлогоонд орсон иргэдийн 81.3 хувь нь 3, 4-р шатандаа оношлогдож байгаа нь сэтгэл түгшээж байна. Хяналтад орсон өвчтөнүүдийн дөнгөж 16 хувь нь оношлогдсоноос хойш тав болон түүнээс дээш жил амьдарч байна. Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймаг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment