8o
Улаанбаатар хот
mobile menu

Танхим дүүрэн үзэгчтэй “Одод болохын хүслэн”

2016-09-15 14:51:36

Намрын налгар өдрүүдийг “ашиглан” гадаа талбайд дуутай хууртай нээлтээ хийсэн “Одод болохын хүслэн” инээдмийн уран сайхны кино танхим дүүрэн үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

Инээд хөөр, адал явдал, ухаарал хайрлах үйл явдлаар өрнүүн “Одод болохын хүслэн” уран сайхны кино цаг гучин минутын турш үзэгчдийг уйдаахгүй.

Өдөр бүр нэг замаар зорчиж, гэр бүл, амьдралынхаа төлөө зүтгэж буй Тогтох, бага насны мөрөөдөлдөө үнэнч үлдсэн Ганжи, харь оронд мөнгөний төлөө ажлыг хүнд гэж гололгүй хийсээр ирсэн Сүхбаатар.

Арван жилийн ариухан үерхэл, хүсэл мөрөөдөл тэднийг нэгтгэж байсан цаг саяхан мэт. Дуулах их хүсэл, авьяасаар холбогдсон гурван найз тэртээ 20 жилийн өмнө мөн л “Одод болохын хүслэн”-дээ хөтлөгдөж явсан.

Амьдралын эрхээр салсан тэдний зам эргэн нийлж, хөгтэй хөгжилтэй, дурсамж, сургамжтай өдрүүдийг хамтдаа туулна.

Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч мөрөөдлийг зорилго болгож, зорилгоо биелүүлэх боломж бий гэдгийг тэд харуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл