8o
Улаанбаатар хот
mobile menu

Бумба: Өөрт чухал зүйлд анхаарвал зорилгодоо хүрнэ

2016-09-19 09:23:43

Хонь - (3/21-4/19) 
Хонины орд галыг билэгддэг бөгөөд огцом, түргэн зангаараа алдартай. Иймээс сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр дэлбэртлээ уурлахад хүрнэ. Ууртай хүмүүстэй тулгарвал зүгээр л хажуугаар нь өнгөр. Ямар нэгэн хэрэг төвөг үүсгэх шаардлага танд байхгүй. Нэгэн зэрэг олон зүйл хийх нь сайн боловч бүгдийг хам хум хийх нь сөрөг талтай.   

Үхэр - (4/20-5/20) 
Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөнө. Энэ нь сайн тохиолдол биш юм шиг санагдах боловч цаг хугацаа өнгөрсний дараа өөрийгөө өсгөх сайхан сонголт байх болно. Хүмүүс таны апдааг маш хурдан олно. Харилцаа холбоо маш чөлөөтэй байна. 

Ихэр - (5/21-6/21) 
Өнөөдөр багаар ажиллахад тийм ч таатай өдөр биш. Тус тусын ажлаа хийхийг хичээ. Хэрвээ ажил төрөл журмын дагуу явагдахгүй бол дээд албан тушаалтандаа хэл. Маргалдаж мэтгэлцэхийн оронд хоорондоо сайтар ярилцахыг хичээ. Та биеийн тамирын зааланд хичээллэдэггүй бол яг одоо бүртгүүлэхэд хамгийн тохиромжтой. Хэрвээ хамтарч ажиллахад асуудалтай байвал үдийн хоолны үеэр тэдэнтэй ярилцаж, үзэл бодлыг нь асуу. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өнөөдөр бага зэрэг хэцүү өдөр байх болно. Бизнесийн хамтрагчтай Мэлхийнүүдийн хувьд дарамт, сэтгэлийн хямрал нэмэгдэх болно. Хэрэв ажил дээр чинь төвөгтэй асуудал үүссэн бол байдал эхлээд нэлээд муудаж байж дараа нь дээшлэх шинжтэй. Ямар нэг өөрчлөлт хийхийн өмнө эхпээд ул суурьтай бодож байж шийдэхгүй бол цочмог алхам хийх эрсдэл нэлээд өндөр байна.   

Арслан - (7/23-8/22) 
Хайрттайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг хэрхэвч бүү алдаарай. Хэрэв та хүүхэдтэй бол гэрийн даалгаврыг нь хийлгэх ажил мундахгүй. Амьдралын хэв маягаа дээшлүүлэх гэж хичээвэл үр дүнд хүрэх болно. Зарим нэг нь ажлаа гэрээсээ хийвч садаа болох зүйлсээс зайлсхийхийг хичээнэ. Хамт байгаа хүмүүсээсээ тусламж хүс. Харин таны түншлэгч бизнесийн санал ирүүлвэл бодож байж шийдвэр гаргаарай. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр хүндхэн өдөр болох бололтой. Таны мөнгө санхүү, гэр бүлийн харилцаанд гараг эрхэс нөлөө үзүүлэх болно. Мөн хайр дурлал болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд ч нөлөөлнө. Урьдчилан тооцоолоогүй олон саад тотгор тохиолдох бололтой. Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж оролдолгүй зүгээр л хийж чадах зүйлээ хий. Тэтгэвэр тэтгэмжийн мөнгө зохих ёсоор ирж байгаа эсэхэд анхаарал тавь. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хэт сэтгэл хөдлөлд автсанаар бодлогогүй алхам хийж магад. Бизнес, ажил төрөл бүтэмжтэй байх нь. Банкны менежерт үзүүлэх тайландаа итгэлтэй бус байгаа бол дахин нэг нягталсан нь дээр. Өөрт ахадсан санхүүгээс хол бай, хэт ярианд дурласнаар та хов живэнд орооцолдохоос болгоомжил. Жижиг асуудалд ч анхаарал хандуул. 

Хилэнц - (10/23-11/21) 
Сонор сэрэмжтэй, болгоомжтой байх өдөр. Олон Хилэнц хувийн зүйлээ хийх цаг завгүй байна. Тиймээс хүмүүст нэг их амлалт өгөх хэрэггүй. Биеийн хүч тамир, тэнхээ аажмаар сэргэнэ. Өнөөдөр юу хүсэх, бодитоор юунд хүрэх вэ гэсэн хоёр асуултын дунд гацах байх. Сансар огторгуйн нөлөө удаан үргэлжилж, сонин бэлэг барина. Тиймдээ ч Далайн ван, Тэнгэрийн ван хоёрыг мөргөлдүүлжээ. 

Нум - (11/22-12/21) 
Од эрхсийн таагүй байдлын нөлөөгөөр ажил дээр алдаа эндэгдэл гаргах, болчимгүй үйлдэл хийх магадлалтай. Гэнэт сэтгэлээр унах хандлага ажиглагдана. Төлөвлөгөө, санаагаа хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учрах, түнштэйгээ хэл амаа ололцохгүй байх зэрэг асуудал үүсч мэднэ. Хууран мэхлэлт, араар тавьсантай холбоотойгоор хувийн амьдралд хүндрэл гарч, хардалт, хэрүүл маргаан үүснэ. 

Нум - (11/22-12/21) 
Загасныхан хашир, догь байх нь үргэлж болдог зүйл гэдгийг сайн ойлгодог. Гэсэн ч зарим өдөр юманд бодитой хандаж, сэтгэлийн хөдөлгөөнгүй байх шаардлага гардаг. Үүрэг хариуцлагын талаарх асуудлууд гарч ирнэ. Нэг хэвийн тогтсон үүрэг хариуцлага тань ажлын өдөр дуусахаас өмнө таниас тууштай хичээл зүтгэл гаргаж, дуусгахыг шаардах болно. Аливаа зүйлсийг сөргөөр үзэх үзэл тань таны амжилтанд саад болж болзошгүй. 

Матар - (12/22-1/19) 
Өнөөдөр бодит байдал хэцүү байх ба гараг эрхсийн нөлөөгөөр энергүүд зөрчилдөнө. Таны ойр дотны хүмүүсийн хэрэгцээ болон таны нэр хүндийн хооронд зөрчил үүснэ. Энэ үед өөрчлөлт гарна. Дотно харилцаандаа тэгш бус ханддаг матрынхны хувьд одоо л нөхцөл байдлыг өөрчлөхөд тохиромжтой цаг. Гэр бүлийн гишүүдтэйгээ ам зөрж маргалдахад амархан байгаа тул анхаар. Орон сууц эзэмшигчид гэрээ хийгчидтэй болгоомжтой харьц. Хөршөөсөө сайхан санал хүлээн авна.   

Бумба - (1/20-2/18) 
Өөрт чухал зүйлд анхаарвал зорилгодоо хүрнэ. Бусадтай баг болж ажиллахыг зөвшөөрөх хэрэгтэй. Ажлыг хамтдаа хийвэл илүү хялбар, бас хөгжилтэй. Гэхдээ та анхаарал болгоомжтой байхгүй сэтгэлээр унаж магадгүй. Орой үдэшлэгт яв, гэвч сайн мэддэггүй хүмүүстэйгээ хамт байх аюултайг сана. Харилцаа холбоо таны хувьд чухал байх болно. Хоромхон зуурын баяр хөөрийн төлөө ирээдүйн их ажлаасаа бүү ухар. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл