8o
Улаанбаатар хот
mobile menu

Самсунг “Note 7” маркийн утасыг зах зээлэээс эргүүлэн татлаа

2016-09-19 11:10:00

"Самсунг “Note 7” маркийн гар утасыг өнгөрсөн сард дэлхий даяар худалдаанд гаргасан боловч утас цэнэглэж байх хугацаанд хэд хэдэн утаа шатаж, дэлбэрсэн тохиолдол гарсаны улмаас зах зээлээс эргүүлэн татаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэх байр эзэлдэг Самсунг корпориаци өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлэл хийжээ. Самсунг корпориацийн хэлж буйгаар “Note 7”маркийн ухаалаг гар утастай холбоотой санал гомдлын улмаас 10 гаруй оронд худалдаалахыг зогсоосон байна.  Тухайлбал Самсунг-аас мэдээлж буйгаар борлуулалтаа Өмнөд Солонгос, Америк зэрэг оронд зогсоогоогүй бол 2,7 сая гар утсыг энэ долоо хоногт борлуулах байсан талаар онцлов.

Одоогийн байдлаар Хятадад цэнэглэж байх хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд баттерейг Хятадууд өөр газраас нийлүүлж байгаатай холбон тайлбарлажээ.

Тус компаниас АНУ-аас “Note 7” худалдан авсан хэрэглэгчиддээ энэ долоо хоногоос эхлэн  Galaxy S7 болон Edge маркийн гар утсыг буцаан олгож, хэрэглэгчдийн санал гомдлыг шийдвэрлэхээр болжээ.

Цахим худалдааны томоохон веб сайтууд болох Таргет, Амазон-оос мэдээлж буйгаар дахин энэ төрлийн гар утасыг интернетээр борлуулахаа зогсоосон тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Мөн Best Buy сайтаар дамжуулан худалдан авсан хэрэглэгчид өөрсдийн гар утсаа солиж, дахин борлуулж байгаа талаар мэдэгдэв. Өмнөд Солонгосын “Yonhap”-аас мэдээлж буйгаар цахим ертөнцөөр “Note 7” маркийн гар утас цэнэглэж байхдаа дэлбэрч, шатсан талаар хэрэглэгчид өөрсдийн цахим хуудсаар мэдээлж байжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл