8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр нөхөж олгоно

2016-09-19 11:56:38

Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд суусан бөгөөд энэ сарын сүүлээс олгож эхлэх юм байна. Улмаар 7, 8 дугаар сарын мөнгийг энэ сарын мөнгөтэй хамт нөхөж олгох аж. Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
10n dotor orson uguig yaj medhiiin bolooo
2016/09/19 27.123.214.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment