8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувийг залуучууд эзэлж байна

2016-09-19 13:22:29

Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих cap" болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жилийн аян "Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах" зорилготойгоор зохион байгуулж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа ажээ. 2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан байна. Тиймээс оюутнуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршил сэдвээр заавал зөвлөгөө өгөх, өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр онцолжээ. Мөн  2015 онд бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байсан. Насны энэ бүлэгт өвчлөл өндөр хувьтай байгаа. Тиймээс дээр дурдсан залуусын хэрэгцээнд тулгуурласан сургалт сурталчилгаа шаардлагатай байгааг дурдсан юм. Түүнчлэн халдварт бус өвчин буюу эрүүл бус хооллолт, архи тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд мөн залуучууд осолд өртөх, гэмтэх тохиолдол өсч байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл