8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭММИ-гийн шагнал гардуулах ёслолд телевизийн цувралууд амжилтаараа дээгүүрт жагслаа

2016-09-19 13:54:00

ЭММИ-ийн шагнал гардуулах 68-р ёслолын үйл ажиллагаанд “Game of Thrones” цуврал бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Тус үдэш FX кино компанийн цуврал бүтээл шилдгээр шалгарч, олз омог дүүрэн байлаа.  Сара Паулсон нь шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр шалгарч, "The People v. O.J. Simpson" кинонд прокурор эмэгтэй Марсиа Кларкийн дүрийг бүтээжээ.

Game of thrones”-ийн хаанчлал ЭММИ-гийн тайзнаа үргэлжилж байна

“Game of thrones”  цуврал хоёр дах жилдээ шилдэг драммын цувралаар шалгарчээ. Энэ HBO кино компанийн хувьд 38 дах удаагийн ялалт бөгөөд ЭММИ-гийн бүх цагийн үеийн рекордыг эвдлээ. Өмнө нь “Fraiser” кино ЭММИ-ээс 37 удаа шагнал авч байв.

Малек ба Маслани

Үзэгчдийн таашаалд нийцэж, гол дүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин шагналыг “Mr.Robot”, “Orphan Black” цувралаар Рами Малек,Татиана Маслани нар хүртлээ. Татиана Маслани шагнал гардуулах ёслолын үеэр “эмэгтэй хүн тайзны голд зогсоно гэдэг үнэхээр аз завшаантай хэрэг” гэлээ.

Veep” цувралын уран бүтээлчид хошин цувралаар тэргүүн байрт жагслаа

Жулиа Лью Дрейпус “Veep” хошин цувралаар ЭММИ-ийн 50 дахь эмэгтэй гол дүрийн шилдэгээр шалгарлаа. Тэрээр ЭММИ-ийн тайзнаа улс төрчдөөс уучлал хүсэж, тус цуврал хошин урлаг болон улс төрийн хооронд босгосон заагыг нурааж, улс төрийн талаарх олон баримтуудыг илэрхийлж гаргасан баримтат бүтээл болсон гэв. Тэрээр тус бүтээлээ өөрийн аавдаа зориулан дүрээ гаргасан тухай хэллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өөнтөгч
Эмми гэдгийг мэдэхгүй хүн олон байгаа шүү дээ. Хүмүүст мэдлэг өгөх талд анхаараачээ. Бичсэн хүн нь эрхбиш мэддэг байгаа даа.
2016/09/19 150.129.140.71