8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Сарнай: Үзэгчидтэй уулзуулсан “Өргөө” кино театрын хамт олондоо баярлалаа

2016-09-19 14:17:00

Долоо хоног бүрийн баасан гаригт “Өргөө” кинотеатрын хамт олон “Оддын өдөр” арга хэмжээг зохион байгуулдаг болсон. “Өргөө-2” кинотеатрт болсон “Оддын өдөр”-т энэ сарын 23-нд нээлтээ хийх “Галзуу зугаалга” киноны уран бүтээлчид оролцлоо. Найруулагч, СТА Ц.Хүсэлбаатарын уран бүтээлд “Яг түүн шиг” шоуны оролцогч загвар өмсөгч С.Сарнай,Э. Энхболд болон залуу уран бүтээлч Намуунаа, Баярмаа, Алтанхуяг нар тогложээ. Аян замд гарч, адармаатай асуудалтай тулгарсан залуусын тухай өгүүлэх киноны уран бүтээлчид фэнүүдтэй уулзаж, ярилцлаа. Найруулагч, СТА Ц.Хүсэлбаатар “Бид баяртай байна. Уран бүтээлчдийг дэмжээд зогсохгүй үзэгчдэд ямар уран бүтээл болсон, хэнд хүргэхийг зорьсон, кино хэрхэн бүтсэн талаар мэдээлэл өгч үзэгчидтэйгээ хамт байх боломжийг олгосон арга хэмжээ болж байна. Өргөө кинотеаотрын хамт олонд талархал илэрхийлье” гэв.Энэ удаагийн арга хэмжээнд оюутнууд түлхүү ирсэн бөгөөд загвар өмсөгч С.Сарнай,Э. Энхболд нараас кинонд тоглох ямар байсан бэ, хүндрэлтэй асуудал байсан уу гэж их асууж байв. С.Сарнай “Загвар өмсөх, кинонд тоглох гэдэг тэс өөр зүйл. Миний анхны дүр учир хичээсэн. Кино гарахаас өмнө үзэгчидтэй уулзуулсан та бүхэнд баярлалаа. Ямар дүр бүтээснийг үзэгч та бүхэн дүгнэх буй заа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment