-9o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ намар заавал үзэх 7 цуврал киноны жагсаалт

2016-09-20 09:16:00

Энэ намар заавал үзэх 7 цуврал киноны жагсаалт

Маш олон хүмүүс англи болон бусад хэлийг хэрхэн хурдан амжилттай сурах талаар хэн нэгнээс асууж эсвэл өндөр үнэтэй сургалтын төвүүдэд хандвал амжилттай суралцаж болно гэж боддог. Тэгвэл англи болон бусад хэлийг сурахын тулд өдөр тутмын оролдлого тун чухал нөлөөтэй. Тиймээс өөрийн сонсгол, ярианы чадварыг дээшлүүлэхэд интернет орчин ашиглан англи хэл дээр кино үзэн, чөлөөт цаг заваа сонирхолтой аргаар өнгөрүүлцгээе. Уншигч та бүхэнд намрын налгар өдрүүд дуусахаас өмнө заавал үзэх  шинэ 7 цуврал киног танилцуулж байна.

 1.The Good place

“Сайхан газар” хэмээх нэртэй уран бүтээл нь Кристен Белл хэмээх эмэгтэй диваажинд сэрсэнээр киноны үйл явдал эхэлдэг. Удалгүй тэрээр өөрийн байх ёстой биш гэдгээ мэдэж, учрыг олохоор эрэлхийлдэг. Магадгүй тус уран бүтээл танд урам зориг, тулгарч буй бэрхшээлд гарах гарц өгч болох юм.

2. Easy

Тус кино нь Чикаго хотноо өрнөх хүмүүсийн амьдралын хэв маяг, залуусын хайр дурлал, нандин харилцаа холбоо, сексийн талаар өгүүлэх сонирхолтой кино. Магадгүй хаалттай сэдвээр өгүүлэх тус кино таны амьдралыг илүү хөгжилтэй, өөр өнцгөөс харуулах сайн талтай юм.

3. Divorce (HBO)

Сара Жессика Паркер гол дүрийн эмэгтэй жүжигчинд тоголж, өөрийн амьдралаа салалтын дараа шинээр эхэлж, алдаа оноо бүрийг эргэцүүлэн бодож, амжил өөд алхаж байгаа эрмэлзлэлтэй эмэгтэйн талаар гардаг. Тус киног охид бүсгүйчүүд маань үзвэл юуг хаанаас эхэлж болох талаар үнэтэй сургамж авч болох юм.

4. Insecure (HBO)

Ларри Вилморе нь  үзэгчид сонирхохоо байсан үдшийн хөтөлбөрийн хөтлөгч бөгөөд 2 хар арьстай эмэгтэйн амьдрал, Лос Анжелес хотын өнгө үзэмж, сүр жавхаа, хүмүүсийн амьдралыг харж болно:

 

5. Berlin Station

Берлин хотноо төмөр замын ахлах ажилтан хийж буй залуугийн талаар өгүүлнэ. Гэхдээ тус кино нь трилер жанрыг шимтэн үзэгчдэд зориулсан гэдгийг санах хэрэгтэй.

6. People of Earth

Энэ хошин жанртай цуврал бөгөөд эрэн сурвалжлах албаны сэтгүүлч залуу харийн зочидтой таарсан хүмүүстэй уулзаж, ярилцахаар явж буй үйл явдалаар эхэлж, үзэгчдэд эхнээс нь дуустал инээд хөөр бэлэглэх болно. Мөн зарим тохиолдолд аннли, америк хошигнолыг ойлговол та тэр хэлийг бүрэн эзэмшсэн гэж хэлж болно.

7. Gilmore Girls: A year in the life

Та бид бүгдийн үзэх дуртай байсан Гилморийн охид цуврал эргэн ирж, сонирхолтой олон үйл явдалаар сэтгэлийг гижигдэх болно.

Уншигч та бүхэн эдгээр цувралыг www.hulu.com, www.netflix,com зэрэг сайтуудаас онцгой албан ёсны эрхтэйгээр авч үзээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40