Нью-Йорк хотын албаныхан мэдээлж буйгаар бямба гарагт Челси бүс орчимд дэлбэрэлт болж, 29 хүн ноцтой гэмтэл авчээ. Тус халдлагын сэжигтэнээр 28 настай Афганистан гаралтай АНУ-ын иргэншилтэй Ахмад Хан Рахамиг сэжигтэнээр татжээ. Нью-Йорк хотын цагдаагийн хэлтсээс сэжигтэн эрэгтэйн зургийг олон нийтэд дэлгэсэн байна. Даваа гарагийн өглөө Нью Жерсигийн Элизабет галт тэрэгний буудлын орчимд идэвхитэй байсан 5 бөмбөгийг салгажээ. Нью-Йорк хотын дарга Билл де Бласиогйин CNN-д өгсөн мэдээний дагуу хэргийн газар дээр түүнийг гэх ул мөр олдоогүй аж. Америкийн хэвлэлүүдийн онцолж буйгаар төхөөрөмжийг салгасаны дараа ч хэсгүүд нь ойр орчимд тархсан талаар мэдээлэл гарчээ. Нью Жерси хотын Элизабет галт тэрэгний буудлын дэлбэрэх бөмбөгийг одоо хүртэл хэн тавьсан талаар баттай мэдээ гараагүй байна.
Эх сурвалж: BBC