Нью-Йорк хотын дэлбэрэлтэнд гол сэжигтэнээр татаж байсан Ахмад Рахами олны дунд явж байгаад баригдлаа. Нью Жерсигийн Линдэн гудамжинд бүсийн цагдаа нар шуурхай ажиллаж, галт зэвсэг ашиглан сэжигтэнг барисан аж. CNN мэдээллийн сайтад бичсэн мэдээнээс үзвэл хэрэгтэнг бариж, зогсоосон үйл явдалыг цагийн дараалалаар бичиж, нийтэлжээ.
Даваа гарагийн өглөө 07 цаг 39 минутанд Нью-Йорк хотын цагдаагийн газар, өөрсдийн цахим хуудсаар дамжуулан Бямба гарагийн орой болсон дэлбэрэлттэй холбоотой гэх хэд хэдэн хүний зургийг цацжээ.
Харин 07 цаг 54 минутанд оршин суугчдын гар утсанд сэжигтэний талаар мэдээллийг яаралтай зурвас болгон илгээжээ.
Өглөөний 09 цаг 08 минутанд Нью Жерсигийн хотын дарга Крис Боллваже CNN-д мэдэгдэхдээ “Сэжигтэн Челсигийн хэрэгтэй холбоотой байж болох юм” гэв.
Эрлээс хойш 22 минутын дараа Нью Жерсигийн цагдаагийн газар Бямба гарагт эргийн хажуугийн паркд гарсан хэрэгт хүртэл сэжигтэнээр татаж, олон ниитийн харилцааны хэрэгсэлээр мэдээллийг тухай бүрд тарааж байв.
Мөн өглөөний 10 цаг 56 минутанд Нью Жерсигийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар Рахами Элизабет галт тэрэгний буудал орчимд бөмбөг тавьсан хэргийг ч хийсэн гэсэн таамаглал дэвшүүлж байв. Харин 11 цаг 17 минутанд цагдаа нарт ирсэн хамгийн эхний дуудлагаар сэжигтэн нийтийн дунд явж, Линден гудамжинд хүч хэрэглэн зогсоожээ. Гэрчийн мэдээлж буйгаар цэнгээний газрын ойролцоо унтаж байхад нь харж, дуудлага өгчээ. Тэрбээр сандарсан, тогтворгүй харагдаж байсан гэв.
Рахами гэж хэн бэ?
- Тэрээр 28 настай Афганистанд төрж, АНУ-ын иргэншилтэй амьдарч байв.
- Хэд хэдэн удаа Афганистанд очиж, аялажээ.
- Нью-Жерсигийн бүсийн коллежид суралцаж байсан.
- Өнгөрөгч амралтын өдрүүдэд Нью-Йорк, Нью Жерси орчимд болсон дэлбэрэлтэнд түүнийг сэжигтэн гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна.
- Рахами доор бичлэгт Элизабет галт тэрэгний буудлын орчимд цүнхтэй дэлбэрэх бөмбөг авч явсан гэж үзжээ.