Жүжигчин Жим Керригийн өмнөх найз охины нөхөр түүнийг эмэгтэйн үхэлд буруутгаж, шүүхэд дуудлаа. Катрина Вайт гэх 30 настай эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сарын 28-ны өдөр гэртээ эмийн тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Шинжилгээний дүнгээс харахад эмэгтэй өвчин намдаах, нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэсэний улмаас амиа алдаж, амиа хорлосон гэж Лос Анжелес хотын эмийн шинжилгээний төвөөс албан ёсны дүгнэлтийг гаргажээ.
Жим Керри болон Катрина Вайт нар гурван жилийн турш хамтдаа болзож байсны дараа энэхүү явдал удалгүй болжээ. Гэвч тэрээр Жим Керригээс салсаны дараа Марк Буртон гэх залуутай гэрлэсэн ажээ. Вайт болон Буртон нар 2013 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр гэрлэлтээ Лас Вегас хотноо батлуулсан.
Жүжигчин Жим Керригийн хуульч “Энэ явдал нь түүний нэр хүндийг хууль бусаар ашиглаж байгаа хэрэг юм. Эмийн тун хэтрүүлэн хэрэглэвэл үхлийн аюулд хүргэх нь ойлгомжтой.” гэх тайлбарыг өгчээ.
Эх сурвалж: www.yahoo.com