8o
Улаанбаатар хот
mobile menu

Жинлүүр: Хүмүүстэй харилцахад таатай өдөр

2016-09-21 09:24:30

ХОНЬ - (3/21-4/19)
Бизнесийнхэн худалдааг зохицуулдаг хуулиудын талаар олж мэдсэн байх хэрэгтэй. Ур чадвараа харуулах спортын багт орж тэмцэлдэх зэргээр эрсдэлтэй алхам хийж магадгүй. Эхэндээ та жаахан айх боловч өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Эрүүл мэндийн төлөө өглөө оройдоо гүйдэг байсан бол улам ахиж, мэргэжлийн түвшинд хичээллэхээр шийдэх байх. Гэр орондоо засвар өөрчлөлт хий.  
 
ҮХЭР - (4/20-5/20)
Хамт олны бүрэлдэхүүн дунд мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Мөнгөө сайн тооцоолж зохицуулах хэрэгтэй. Үхрийн ордныхон зарлагаас орлого илүү гэдгийг мэддэг. Өрөнд орох нь уналтанд оруулна. гэсэн үг биш. Тиймээс эрсдэлтэй алхам хийхээсээ бүү ай. Таныг заналхийлж буй нууц ноёнтон үйлдэл бүрийг тань анзаарч байгаа тул тун хянамгай бай.  
 
ИХЭР - (5/21-6/21)
Өөртөө юу хамгийн чухал гэдгийг сануулж, ямар нэг осолтой санал ирвэл шуудхан үгүй гэж хэл. Ажпын байран дахь архидалт зэрэг асуудпаас хол байхыг хичээ. Бизнес болон хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Өөрийн бодол санаагаа цэгцэл. Ойрын өдрүүдэд Ихрийхний нэр хүнд ихээхэн өсөх бөгөөд бүх хүмүүсийн харц тань дээр тусч буйг мэдрэх болно.  
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Зүгээр суух нь хүсээд байх зүйл биш ч гэлээ өнөөдөр мэлхийн ордынхон тун их завтай байх бололтой. Тайван бус зантай, байнга ямар нэг зүйл хийж байх хүсэлтэй гэлээ ч яг одоо хийж байгаа зүйлийг чинь болиулахад хэцүү байх болно. Гэхдээ үйл хөдлөл хийхээсээ өмнө бодож байх нь чухал. Таныг жолоодогч cap таны эрүүл мэнд, ажил мэргэжлийн 6-р нарны гэр Нумын ордыг дайран өнгөрч буй тул сарыи яг энэ үед та өөрийн биедээ илэрч буй шинж тэмдгүүдэд анхаарал тавьж байх хэрэгтэй.  
 
АРСЛАН - (7/23-8/22)
Найз нөхөд, хосууд, үр хүүхдүүд хоорондоо эвтэй байна. Найзындаа зочлох замдаа ирээдүйн ханьтайгаа учирч мэдэх юм. Сайн танилын тань хүүхэд таны найз байхаас гадна үүнийг мэдээгүй гэдэгтээ та итгэж ч чадахгүй. Хачин жигтэй үйл явдал, учралаар дүүрэн байх болно. Бизнесийн уулзалт сонирхолтой яриагаар өрнөж, цагаа хөгжилтэй өнгөрөөх болно. Харин цагаа сайн хараарай.
 
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр танд ямар ч асуудал тулгарсан ойр дотны хүмүүсийн тусламжтайгаар амархан даван туулах болно. Хэрэв танд ойр дотны төрөл садан байдаггүй бол энэ үүргийг найз нөхөд тань гүйцэтгэх болно. Гэр бүлийнхээ удам судрыг судалж, өөрийн өсөж торнисон газартаа очихыг зөвлөж байна. Гэр орон албан тасалгаа, машин тэргээ сайтар цэвэрлэ. Зарим нэг хэрэггүй зүйлээсээ салахын тулд бусдад хандивлахыг зөвлөж байна.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хүмүүстэй харилцахад таатай өдөр. Хэрүүл маргааныг таслан зогсоох хэрэгт та сайн юм. Харин хичээл сургуулийнхаа зүйлийг сайн хянаарай. Өөрийнхөө завгүй байдлаа улам хүндрүүлэхийг хүсэхгүй байгаа биздээ. Асуудлыг шийдэхдээ уян хатан бай. Та ухаалаг байснаар илүү сайн, зөв алхамд хүрнэ. Бүх харилцаан дээр. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж, асуудлаа ангилж шийд. Ингэснээр бүх талдаа ашигтай байх болно.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдрийн хэмнэл өчигдрийнхтэй төстэй, гэхдээ жаахан тогтворгүй. Санхүүгийн байдал жаахан асуудалтай, гэхдээ таны банкны хадгаламж мөнгө улам арвижна. Хувцасны дэлгүүр, тэр тусмаа хямдралтай дэлгүүрээс холхон шиг яв. Таны зарлага орлогоосоо давах магадлалтай, иймээс амьдралын хэв маягаа жаахан өөрчил. Гэртээ эерэг уур амьсгал бүрдүүлэх гэвэл мөнгө санхүүтэй холбоотой асуудлаа хойш тавьж, түр март. Нийгмийн ажилд авьяас чадвараа дайчлан ажиллавал хожим шагнуулна.  
 
НУМ - (11/22-12/21)
Гэр бүл болон ажил дээр хүндрэл бэрхшээлүүд тохиолдсон хүнд өдөр. Од эрхсийн таагүй байрлал таныг албан тушаал ахихад сөргөөр нөлөөлж, мэргэжилдээ өсөн дэвших явцыг сааруулна. Хүмүүсийн таагүй хандлагыг анзаарахгүй байхыг хичээ. Уужуу сэтгэл, алдаагаа ухамсарлан суралцах чадвар танд алдсан байр сууриа эргүүлэн авахад тусална. Хурц иртэй, үзүүртэй зүйлтэй болгоомжтой харьц.
 
МАТАР - (12/22-1/19)
Амьдрал зөрчил дунд үргэлжилнэ. Таны энерги, эрч хүч, урам зориг буурна. Ганцаараа байхад илүү цаг зарцуулж хийсэн тооцоогоо эргэн хар. Хувийнхаа ажлыг эн тэргүүнд тавьж, ганцаараа өөрийн санаж бодсоноороо хийх хэрэгтэй. Хуримтлагдсан сэтгэлзүйн асуудлуудыг эргэцүүлэн бод. Хэрэгжүүлэхээр төлөвлөж хойш нь тавьсан дуусаагүй байгаа бүх ажлуудаа дуусга. Та хамтрагчтайгаа сөргөлдөх нь. Болгоомжтой бай.
 
БУМБА - (1/20-2/18)
Хий хоосон мэт санагдаж байсан хайр дурлал одоо биелж, та хоёр бие биенийгээ ойлгож чадна. Ямар ч маргааны үед өөрийн тайлбарлах боломжийг хүлээ. Мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн юм хийж байж л хүсэл мөрөөдөл биелдэг гэдгийг сана. Илүү таатай орчинд амьдрах боломж гарч ирнэ. Хамт ажилладаг хүмүүсийн нэг ашигтай бизнесийн хамтын ажиллагааны санал тавих байх.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөлт хийхийг энэ ордны эрчүүдээс албадах болно. Нэг хэвийн тогтсон байдалдаа олон шинэ зүйлсийг оруулж ир, тайван бус байдал тань бүтээлч байдлыг хязгаарлахаас болгоомжил. Ялах гэсэн хүсэл тэмүүлэл тань амжилтанд хүргэх боломжыг тань өсгөх болно. Мэргэжлийн байж тууштай ажиллаж чаддаг, өөрийн гэсэн зорилготой онцгой Загаснуудын бүх зүйлс жигдэрч эхпэнэ. Зөвхөн өнөө шөнө хайртай хүнтэйгээ хамт лаатай оройн зоог барьж уур амьсгалаа сайхан болго.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment