12o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуус лаазанд багтах хиймэл дагуул хөөргөнө

2016-09-21 09:45:00

 "Монголын үндэсний хиймэл дагуул" хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хиймэл дагуул-Бидний гараар" сэдэвт "Кансат" тэмцээнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дөрөв дэх жилдээ зохион байгуулахаар болжээ. Уг уралдаан нь өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол өнөө жил хүрээгээ тэлэн, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцож манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм байна. Лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдөө зохион бүтээж, түүнийгээ хөөргөх аж.  Тэмцээн энэ сарын 22-нд Налайхын нисэхийн цэргийн ангийн дэргэд 09.00 цагаас эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment