8o
Улаанбаатар хот
mobile menu

Жастин Бибер ээлжит амрагаа орхилоо

2016-09-22 09:19:00

 

Дуучин Жастин Бибер өөрийн найз бүсгүй Софиа Ричигээс албан ёсоор салсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлэв.

Түүний  Софиа Ричи гэх бүсгүйтэй үүсгэсэн хайрын романтик түүх энд хүрээд дууслаа. “TMZ-д бичсэнээр “Тэдний харилцаа тун удахгүй бөгөөд тэд аль хэдийн өөр, өөр хүн хараад эхэлсэн” гэв.

“TMZ”-д мэдээлсэн эх сурвалжын хэлж буйгаар “ Тэд сүүлийн үед бие биетэйгээ сайн харилцаатай байж, холбоотой байгаагүй. Магадгүй тэдний дунд маргаан үүссэн байх” гэжээ. 

Софиа Ричи өөрийн “Billboard”-д өгсөн анхны ярилцлагтаа “Бид хоорондоо онцгой дотно харилцаатай хүмүүс. Жастин бол миний хувьд Лос Анжелес хотын хаанаас ч хайгаад олохгүй тийм эрхэм хүн юм.” гэж сэтгэгдэлээ хуваалцажээ.

Жастин Бибер Лондонд хэдэн долоо хоногийн өмнө зочилохдоо Бронте Блампьедтэй уулзаж, 4 цаг хүртэл тус хотноо байрлах “Таpe” цэнгээний газарт хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлжээ. Харин таван хоногийн өмнө Софиа Ричи өөрийн Инстаграмын хуудаснаа бассейн дотор Бронтетой хамт байгаа зурагаа нийтлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл