Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний эхнэр Чан нар анагаахын салбарт 10 жилийн хугацаанд 3 тэрбум долларын өртөгтэй судалгааг эхлүүлэхээр боллоо.
Сан Франциско хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “21-р зууны төгсгөл үед анагаах ухааны салбарт том дэвшил авчирч, бүх төрлийн өвчинг анагаах, урдчилан сэргийлэх болно” гэв. Тус судалгааны санг өөрийн эхнэрийн хамт 2015 оны арванхоёрдугаар сард нээжээ.
Компьютер техникийн суутнууд ийнхүү эрүүл мэндийн салбарт гол анхаарлаа хандуулахаар болжээ. Энэ долоо хоногийн эхэнд Майкрософт “Бүх төрлийн хорт хавдрын өвчлөлийг хиймэл оюун ухаан ашиглан анагаах боломжтой” гэв. Мөн IBM, MIT компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах боломжтой талаар илэрхийлжээ.
Марк Цукерберг хэвлэлийн бага хурлаа судалгааны ажлын үйл явцыг цухас танилцуулсан юм.
- Эрдэмтэд, инженерүүдийг хамтад нь нэг баг болгон ажилуулах
- Дэвшилтэт судалгаа ашиглан мэргэжлийн цогц технолги бүтээх
- Дэлхийн бусад оронд байгаа олон эрдэмтдийг нэг дор нэгтгэх гэв.
Хатагтай Чан “Бид ажилаа эхлүүлж 600 сая америк долларыг “БиоХаб” судалгааны инженер, биолги болон химийн инженерүүдэд төсөвлөсөн” гэлээ. Судалгааны хамгийн эхний ажил нь биеийг удирдан зохион байгуулдаг бичил эс, эд, эрхтэн бүрт судалгааг явуулж, дараагийн шатанд дэлхий дахинд гарч байгаа шинэ халдварт өвчин анагаахад зориулах аж. Тухайлбал ДОХ, Эбола, Зикаг төгс эдгээх шинэ вакцин гаргаж авахаар ажиллана.
М.Цукербергийн таамаглаж буйгаар 2100 он гэхэд хүн төрөлхтөний дундаж наслалт 100 хол давах болно гэв. Гэхдээ ийм үр дүнд хүрэхэд багагүй хугацаа орно гэдгийг хурлын үеэр сануулан хэлсэн юм.
Майкрософтийг үндэслэгч Билл Гэйтс тус хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн сэтгэгдэлийг хуваалцажээ. “Тэрээр маш сайн зоримог шийдвэр гаргаж, нүдээ оллоо” гэв.
М.Зукерберг болон Чан нар өөрсдийн Фейсбүүкд эзэмшдэг нийт хувьцааны 99 хувийг охиндоо өгөхөөр болжээ. Залуу хосууд өмнө нь боловсролын салбарт шинэчлэл хийхэд хөрөнгө оруулж байв. Шинжээчидийн хэлж буйгаар тун зоримог сайн хэрэг болох ч олон эрсдэл дагуулах болно гэв. Мөн Кентийн их сургуулийн Доктор Бет Бреези “Ихэнхи тохиолдолд донор болоход олон хүний амь амьдралыг авардаг ч хиймэлээр бүтээх нь тун найдваргүй санагдаж байна” гэв.
Эх сурвалж: BBC