Францын нийслэл Парис хотод өнгөрсөн арваннэгдүгээр сард цуврал халдлага болсны уршгаар 130 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан. Тэгвэл цуврал халдлага гарсан газруудын нэг болох Батакланы концертын танхимд гал нээсэн гурав дахь этгээдийн хэн болохыг тодруулжээ.AFP агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд Страсбургт төрсөн 23 настай Фоуэд Мухамед Аггад гэгч юм байна.