8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонь: Үл таних нэгэнд хүчтэй татагдана

2016-09-23 09:49:37

Хонь 
Хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл таныг зовооно. Маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас ямар ч асуудалд буурь суурьтай байх нь чухал. Ажлаа дуусгахын тулд тохиромжтой цагийг сонго. Авсан ажлыг надаас өөр хүн сайн хийж чадахгүй гэж биеэ хуурах хэрэггүй. Бусдын тусламжийг авч, үдэш гэхэд огт ядрахгүй. Үл таних нэгэнд хүчтэй татагдана. 

Үхэр 
Аялал болон ихээр сурах хүсэл энэ өдрийг сонирхолтой болгоно. Оюутнууд шалгалтаа өгөхдөө мэдлэгээ илүү зузаатгах нь чухал. Учир нь таниас авах шалгалт тийм ч хялбар биш бололтой. Олон нийтийн уулзалтын үеэр тансаг зоогийн ширээ намуухан хөгжим нь танд орчноосоо тасарсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Найзууд хоорондын харилцаа, үл ойлголцолоос үүдэн санал зөрөлдөхөөр байгаа тул анхааралтай байгаарай. Ганц бие Үхрийн ордныхон азтай байна. Хэн нэгэнтэй уулзахдаа гэгэлзэж байгаагаа мэдэрнэ. 

Ихэр
Хэдийгээр хайр дурлалын харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч үнэн хэрэгтээ маш их асуудалтай байгааг хүлээн зөвшөөр. Та хоёрын харилцаанд чухам юу нөлөөлөөд байгааг илрүүлэн байр сууриа тодорхой болго. Хайрттайгаа хамт жүжиг кино үзэхээр яв. Танайд шинэ зочин ирснээр өдөр тутмын амьдралд өөрчлөлт орно. Шинэ хувцас, тавилга худалдаж авахад таатай байна. 

Мэлхий 
Өнөөдөр хүн болгон дөлгөөн тайван зантай байж чадахгүй л болов уу. Та ганц хоёр хүч чадал сорьсон асуудалд зөрүүд зангаа харуулах болно. Биеийн хүч чадал шаардсан чөлөөт эрэл хайгуул мэтийн үүрэг даалгавраа хойшлуул. Тэсвэр тэвчээр шаардсан ажил үүрэг биелүүлэх чадвар чинь хязгаарлагдмал байна. Хайртай хүндээ цаг гаргах нь сэтгэл ханамж авчирна. Хэрэв та ганц бие бол хамгийн сайн найзтайгаа хамт цагийг өнгөрөөж тайвшрал авч болох юм. 

Арслан 
Нэмэлт үүрэгт ажил хүлээж авсны улмаас найз нөхөд, хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх хүсэл талаар болно. Шинэ ажил танд гайхалтай сайхан санагдсан ч та бусдыг амарч байх үед ажиллаж байх болно гэдгээ анзаарна. Амлалтаа биелүүлж чадаагүй ч хүндээр тусгаж авсны хэрэггүй. Сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Хичээл номоо нэн тэргүүнд тавихыг хүсч байна. Шамдан мэрийж чадваас таны үнэлгээ эрс сайжирна. 

Охин
Мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Ойр дотны хүмүүсийн тань үрэлгэн зан таныг нэлээд дарамтанд оруулах төлөвтэй. Тиймээс энэ асуудал өерөө аяндаа шийдэгдтэл хэдэн өдөр хүлээхийг зөвлөж байна. Асуудал үргэлжилсээр байвал ярилцахыг хичээ. Та чөлөөтэй, амар тайван байхыг хүсэх бөгөед ажлаасаа түр хөндийрч, амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээ. 

Жинлүүр 
Хэсэг зуурын асуудалд ороод тэрнээсээ гарна. Таны дотор гал асаж, хэлэхийг хүсээгүй үгс гарч магадгүй. Хамтрагч тань хүртэл уурлуулж магад. Иймээс гэр орондоо хийж болохоор ажил хай. Та өөрийн хүссэн зүйлээ өөрийн ертөнцөд хийж болно. Та амралтын өдрүүдээ хэрхэн нгөрүүлэх талаар төлөвлөгөө гаргаарай.   

Хилэнц 
Гэр бүлийн гишүүд, дотны найзуудтайгаа энэ өдрийг өнгөрөөх сайхан. Маргаан, хэлэлцүүлгээс хол байж, зочидтойгоо сайхан яриа өрнүүлж, зочломтгой зангаа мэдрүүл. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эх Хилэнцүүд хэрүүл маргааныг үүсгэж болзошгүй байна. Дэлгүүр хэсэх гэж байгаа Хилэнцэд хандан хэлэхэд их сонор сэрэмжтэй яваарай. Юм худалдаж аваад хариулт мөнгөө шалгаж, зөв кредит карт өгсөн эсэхийг бататга. 

Нум 
Өнөөдөр та түншийнхээ талаар нухацтай дүгнэлт хийж, болох гэж буй зүйлийн талаар сайтар бодох өдөр. Аура буюу гэрлийн бүрхүүл хүчирхэгжиж, таны бусдад нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Магадгүй сүүлийн үед тохиолдсон хэд хэдэн таагүй явдал байр суурийг тань ганхуулж дөнгөсөн бололтой. Тэвчээртэй, хүлээцтэй бай.   

Матар 
Өнөөдөр таны эрч хүч өснө. Таны амьдрах чадвар, тэсвэр тэвчээр өгсөж уруудах ба өдрийн ихэнхэд нь доогуур түвшинд байна. Шүүн тунгаах чадвараа дээшлүүл. Сайн гэж бодож буй ямар ч зүйлийг засаж залуурдахдаа итгэлтэй бай. Хэрэв хэн нэгнээс уучлап гуйх ёстой бол одоо гуйж, цантсан харилцаагаа нааштайгаар эргүүл. Зүтгэл гаргавал эрүүл мэнд болон дэглэм барих зуршил сайжирна. 

Бумба 
Cap Мэлхийн ордыг дайрч өнгөрч хүчирхэг Дэлхийн ван гарагтай нэгдэж буй тул өнөөдөр ба маргаашийг далдын хүч эзэгнэх болно. Замаасаа хазайх нь таны дотоод ертөнцийг шалгаж байгаа хэрэг. Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж эхлэхэд таатай үе. Хумхын ордын сурагчид гэрийн даалгавраа хийхдээ анхаар. Очиж үзэхийг хүсдэг байсан газруудаараа аялал хийх нь шинэ ажлын санаа төрүүлэх болно. 

Загас 
Өнөөдрийн cap Хумхын ордонд очсоноор танд удахгүй эхлүүлэх төсөл төлөвлөгөөнүүдийг амжилттай хийж дуусгах боломж өгөх болно. Эерэг үр дүнг урьдчилан мэдсэнээр амжилт ирнэ. Таны уран сэтгэмж их хүчтэй ба авъяас чадвараа хөгжүүлж, урлагийн чадвараа илүүтэйгээр өргөжүүлэхийг зорь. Таны энэрэнгүй байдал ихсэх болно. Ингэхдээ та бусдад туслахыг хүсдэг гэдгээ анзаарах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл