Унгар улсын нийслэл Будапешт хотноо байрлах Британийн дунд сургуульд террористууд тэсрэх бөмбөг байршуулжээ. Нэг этгээд цагдаагийн газар руу 8.30 цагт залгаад “Сургуулийн өмнөх талбайд тэсрэх бөмбөг байршуулсан. Тун удахгүй цус урсч, биднийг санан дурсах болно” гэж хэлжээ.Энэхүү дуудлагын дараа Унгарын цагдаа нар сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэн тэсрэх бөмбөгийг хайсан ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй гэнэ.Сургуулийн удирдлагууд цагдаагийн газар руу залгасан этгээдийг баривчлах хүртэл сурагчдыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн байна.