Chuhal.mn сайтын уншигч та бүхэнд дэлхийн нийтийн анхаарлыг татаад буй АНУ-д ирэх сард болох ерөнхийлөгч сонгууль, түүний эргэн тойронд болж буй үйл явдлаас чухлыг онцлон орчуулан хүргэж байна. Энэ нийтлэл нь есдүгээр сарын 21-ний өдөр BBC сайтад нийтлэв. Ийнхүү нийтлэлд ерөнхийлөгчийн сонгуулд өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчдийн цаашид улсаа удирдан явуулах төрийн бодлогыг бусад орны удирдагчдын үзэл, бодлоготой харьцуулан гаргажээ. Магадгүй энэ талаар мэдээлэл аваагүй уншигч танд тус цуврал нийтлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, нэр дэвшигчдийн үзэл бодол, бодлого нь олон улсын анхаарлын төвд байгаа билээ. Хиллари Клинтон болон Доналд Трамп нар Америкийн ирээдүйн өнгө төрхийг өөр өөр тодорхойлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд шуугисаар байна. Туршлагатай бизнесмен Доналд Трамп, төрийн албыг удаан хашсан нэр дэвшигчдийн дунд эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, цагаачлал, нийгмийн бусад асуудлаар ихэд зовож байгаагаа ч орон нутгийн хэвлэлээр болон өөрсдийн илтгэл, мэтгэлцээндээ хэд хэдэн удаа дурьдсан байдаг. Хоёр нэр дэвшигчийн барьж буй үзэл суртал, төрийн бодлого нь өөр ямар тэргүүлэх орны улс төрч, тэргүүн нартай ижил болон өөр талаар хөндөж бичлээ.
Дүрвэгсдийн асуудал
Доналд Трамп: Тэрээр АНУ төрийн бодлогодоо тодорхой бүс нутаг, улсаас хамаараад дүрвэгсдийг өөрийн эх орондоо хүлээж авах нь зүйтэй хэмээн үздэг. Тухайлбал Зүүн дундад Ази, Муслим шашинтай орноос удаа дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц дайралт халдлага ирсэн. Учир дүрвэгсдийг аль улсаас ирж байгаатай холбогдуулж, өөрийн нутаг дэвсгэр дээр амьдруулах нь зөв гэв.Сирийн дүрвэгсдийн ихэнхи хувийг залуухан, эрэгтэй хүмүүс эзэлж байна. Тиймээс энэ тохиолдолд бид өөрсдийгөө хамгаалж, хамгаалалтын системийг бэхжүүлэх хэрэгтэй гэв. Хэрэв АНУ дүрвэгсдийг өөрийн эх орондоо хүлээн авахыг хүсвэл ноцтой хохирол учруулж буй террористуудад анхаарал хандуулж, тусгай бодлогыг боловсруулах нь зүйтэй. Хэрэв зүүн дундад Ази, Сири, Иракаас сая саяар нь дүрвэгсдийг өөрийн эх орондоо авчирсан тохиодолд АНУ-ын иргэдийн аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Хиллари Клинтон: Өөрийн мэдэгдэлдээ Хиллари Клинтон жилд Сири улсаас хүдээн авдаг дүрвэгсдийн тоог 10,000-65000 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон. Энэ нь Трампын хувьд 550 хувиар ихэсгэж байгаа хэрэг гэв. Тэрээр дүрвэгсдийг онцгойлон анхааралтай оруулах нь зүйтэй. Манай улсад эрх зүйн нөхцөл бололцоо бүрдсэн гэж болно. Энэ нь АНУ-ын түүхэнд гэмт хэрэг, террорист халдлагуудтай тэмцэх зохистой арга байж болох юм.
Өнгөрсөн аравдугаар сард Канадын бүх нийтийн сонгууль Жастин Трюдо компанит ажлын үеэр дүрвэгсдийн асуудал дээд цэгтээ хүрчээ. Тэрээр Канадад Сири улсаас ирэх дүрвэгсдийн тоо 30000 хол давсан үзүүлэлттэй байсан. Германы канцлер Ангела Меркел Зүүн Дундад Азиас “Нээлттэй Хаалга” хөтөлбөр хэрэгжүүлж, дайны гал голомт болсон газруудаас 18 сарын хугацаанд гэхэд 1 сая хүртэл дүрвэгсэдийг өөрийн эх орондоо оруулжээ. Гэвч түүний нам ялагдал хүлээсэний дараа дүрвэгсдийн талаар өөрийн тодорхойлсон бодлогоо буруу байсан талаар уулчлал хүссэн байдаг.
Цагаачлал
Ерөнхийлөгч Барак Обама АНУ дах цагаачдын тоог бууруулах бодлого баримталж, хуулийн мэдээллийг боловсруулах шаардлагатай гэв. АНУ-д албан бус мэдээллээр 11 сая цагаач амьдардаг баримт бий. Харин Муслим шашинтнуудад Мексик дэх хилээ түр хугацаанд хаасан талаар Доналд Трамп өөрийн хуудаснаа мэдээлжээ.
Хиллари Клинтон хэлэхдээ ерөнхийлөгч Барак Обамагийн цагаач иргэдийн дунд барьж буй бодлогыг үргэлжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд тэдний гэр бүлийг удаан хугацаанд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүсэлтэй байгаа талаар илэрхийлжээ. Хууль бус цагаачдын тоог бууруулж, тэдний гэр бүлийг албан ёсны иргэншилтэй болгон ажиллах бодлогыг цааш үргэлжлүүлэх аж. Их Британийн Брекситийн сонгуулиар ерөнхий сайдаар сонгогдсон Терезза Май хэлэхдээ “Европын холбоо өөрийн гишүүн орнуудад ирсэн цагаач иргэдийн тоог хянах шаардлагатай. Тэрээр Консерватив намаас нэр дэвшихдээ Их Британи 2015 онд 336000 цагаачаас 100000 богох шийдвэр гаргажээ.
Япон улс нь цагаач иргэдийг хязгаарлах төрийн бодлогыг баримталж ажиллаж байв. Харин Шинзо Абэгийн засгийн газар энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 1,4 хувийг гадаад иргэншилтэй ажилчид эзэлдэг аж. Харин АНУ-д гадаад иргэншилтэй иргэд 16,7 хувийг эзэлдэг байна. Онөөдрийн байдлаар Япон улсад амьдарч буй иргэдийн дийлэнхи хувийг хөгшин настай хүмүүс эзэлдэг бөгөөд гадаад улсаас ажиллах хүчийг татан авчирах тал дээр ажиллаж байна.
Гадаад бодлого
Хиллари Клинтон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга, сенатор байх хугацаанд гадаад бодлогыг хатуу чанд нөхцөлтэй хэрэгжүүлж байв. Тэрээр АНУ-ын Ирак дахь цэргийн үйл ажиллагааг дэмжсэндээ одоо харамсаж байгаагаа илэрхийлжээ. Иэнхи тохиолдолд Доналд Трамп уламжлалт гадаад бодлогыг дэмждэггүй.Зүүн дундад Ази, Иракд болж буй цэргийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байна. Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путинтай Ази, Европд холбоо үүсгэж, АНУ-ын сонирхолд нийцүүлэн үндэсний аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай гэв. Нөгөө талаас Трамп Исламын бүлэглэлтэй тэмцэх тал дээр хатуу байр сууртай байгаагаа удаа дараа илэрхийлж байна. Тэрээр террорист бүлэглэлтэй тэмцэх ажлыг эрчтэй явуулах талаар өөрийн хэд хэдэн мэдэгдэлдээ хэлээд амжсан.
Их Британий Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин цөмийн зэвсэг, түүнтэй холбоотой асуудлыг эсэргүүцдэг. Тэрээр цэргийн хүчээр Афганистан, Ирак, Сири улсуудад халдан түрэмгийлж буй явдлыг эрс эсэргүүцэгч аж.Ши Жинь Пин нь Өмнөд Америк, Африкд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны тусламжтай гадаад бодлогоо тодорхойлж явуулдаг байна.
Ийнхүү цуврал нийтлэлийн эхний хэсгийг өндөрлөж байна. Дараа дараагийн нийтлэлдээ Их гүрнүүд нийгэм, хүн ам зүйн асуудалдаа ямар бодлого баримталдаг талаар chuhal.mn сайтын уншигчиддаа хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Орчуулсан Т.Ариун.
Эх сурвалж: BBC