8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн яруу найрагчдын их хурлыг Монголд зохион байгуулахаар болжээ

2016-09-26 18:13:00

Дэлхийн яруу найрагчдын 36-р Их хурал Прага хотноо энэ сарын 15-20-ны өдрүүдэд явагдаж өндөрлөв. Их хуралд таван тивийн улс орнуудыг төлөөлсөн 200 гаруй яруу найрагч оролцон нийгэм-соёл, уран бүтээлийн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцож, өөрсдийн яруу найргийн дээжээс уншиж уралдлаа. Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус Их хуралд улсаа төлөөлөн оролцсон бөгөөд яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг яруу найргийн төрөлд 3-р байрын шагнал хүртлээ. Хурлын төгсгөлд ирэх жилийн Их хурлыг зохион байгуулах эрх авахаар АНУ, Мексик, Монгол, Колумб, БНХАУ зэрэг орнууд нэрээ дэвшүүлэн, санал хураалтанд оролцов. Улс болгон өөрсдийн санал, төлөвлөгөөгөө танилцуулж өрсөлдсөнөөс саналын давуу нь манай талд гарч ялснаар Дэлхийн яруу найрагчдын 37-р Их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл