8o
Улаанбаатар хот
mobile menu

"Улаанбаатарын намар" тоглолт болно

2016-09-25 12:30:00

Есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилгээ эрхэлж, төв талбайд  түргэн хоолны газрууд  ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөд  рок попын одод ая дуугаа өргөх юм. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллана. Тус арга хэмжээг үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор НЗДТГ-аас зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл