8o
Улаанбаатар хот
mobile menu

Мишель Обама: Мөрөөдөл минь биелэл болсон

2016-09-27 11:05:00

Опра Уинпри хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгчийн эхнэр Мишель Обаматай ярилцлага өрнүүллээ. Удирдагч хүний эхнэр, гэр бүл ямар байж, хэрхэн биеэ авч явдаг талаар тэдний Цагаан ордонд өрнүүлсэн ярилцлагыг хүргэе.


Ярилцлагын эхэнд Мишель Обама тэргүүн хатагтай болсон үлгэрийн мэт амьдралдаа дасахгүй байгаагаа ярилцлагын үеэр онцолж, тэр хэрээр улс орныг удирдахад эмэгтэй хүний ур ухаан гаргаж, нөхөртөө түшиг тулгуур болох хэрэгтэй гэдгийг санаж байв. Мишель Обама өөрийн охидуудаа бяцхан гүнж биш хүн болж өсгөхөд гол анхаарлаа хандуулж байна. 

Цагаан ордны хоёр давхарт шар гэрлэн чимэглэлээр чимэглэсэн дугуй өрөөнд үндэсний бахархал болсон олон гайхалтай хөшөө, дурсгалууд цонхоор харагдах нь гайхамшигтай. Вашингтон хотын төв хөшөө, АНУ-ын нийслэл тэр чигтээ цонхоор харагдах нь үзэсгэлэнтэй байв. Энэ өрөө тэргүүн хатагтайн ажлаа хийж зохицуулж, ихэнхи цагаа өнгөрүүлдэг газар аж. Энэ газарт ирсэндээ Опра Уинпри бахархан суув. 

Тэргүүн хатагтай өрөөний үүдээр орж ирмэгц 2004 онд хамгийн анх нөхөртэйгөө хамтдаа ярилцлага өгч байсан дурсамжаа хуваалцаж, энэ өрөө “Цагаан ордон”-ы хамгийн гэгээтэй орчин бөгөөд хөлөө амрааж тухалж суухыг тэргүүн хатагтай санал болголоо. “Цагаан ордон”-ы амтат халуун кофе, зөөлөн талхаар дайллаа. Саша, Малиа хоёрын хичээл удахгүй эхлэх бөгөөд Мишель болон түүний ээж Мариан Робинсон нар шинэ гэрээ тохижуулж байв. Урьд нь Чикаго хотноо амьдардаг байхад ханиад хүрэхдээ эм тан өөрөө худалдаад авчихдаг байсан ч одоо бол нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү өөрийн хэрэгтэй зүйлсийг авч байна. Түүний шинэ амьдрал бүхэлдээ хариуцлага гэдгийг дахин дахин ухаарч байсан талаар хуваалцлаа.

Опра: Та “Цагаан ордон”-д амьдрахаар боллоо. Танд ямар санагдаж байна вэ?

Мишель Обама:  Тиймээ шинэ гэр минь таалагдаж байна шүү. Чухал уулзалттай үеэр орой гарах шаардлага тулгардаг. Гэртээ буцаж ирэхэд  “Цагаан ордон”-ы гэрэл ямар гоё харагддаг гээч. Гэхдээ энэ бүхнийг харахад “Цагаан ордон” манай гэр бүлийнх биш бүх Америкчуудын гэр шиг санагддаг.  

Опра: Та яагаад бүх Америкчуудын гэр гэж бодох болов оо. Энэ таны байшин биш гэж үү?

Мишель Обама: Одоо бодоход дэндүү олон зүйл нүд ирмэхийн зуурт боллоо. Их сэтгэл хөдөлгөм шүү. Гэхдээ энэ бүхэн бидний болон надад хамааралтай газар биш. Энэ бол тэр чигтээ АНУ-ын түүх шүү дээ. 

Опра : Таны мөрөөдөж байсан бүхэн хэдий үеэс биелэл болов оо?

Мишель Обама: Энэ бүхнийг эргээд бодоход бүх зүйл маш хурдан гайхамшигтай сайхан байсан. Гэхдээ зарим хэцүү бүхэн хурдан болоод өнгөрсөнд хүртэл баярладаг гээч. 


Опра: Таны сэтгэл ямар үед тэвдэж, сандардаг вэ?

Мишель Обама: Анх өндөр шат, тайзан дээр гарч зогсоход хурдхан буугаад дэлгүүрээр зугаалж, гэр бүлтэйгээ цагаа өнгөрүүлэхийг хүсдэг байв. Учир нь сая сая хүмүүсийн дунд тайван биеэ авч явна гэдэг хэцүү шүү дээ. 

Опра: Олны анхаарлын байх хэцүү гэж үү? 

Мишель Обама: Тийм шүү. Маш их сандарч, биеэр хүйт даадаг.

Опра: Сүүлд та хоёр машинаас хөтлөлцөж бууж, мөрийг нь түшиж зогссон нь их таалагдсан. Гэхдээ та яагаад “хоёулаа хэсэг хугацаанд алхъя” гэж хэлсэн бэ эсвэл би буруу сонссон уу?

Мишель Обама: Хэрэв охидуудтайгаа хамт гарч алхъя гэвэл тэд энд суумаар байна гэх байсан. Тэгэхээр Барак өөрийн сонгуульт ажлын үеэр намайг дагуулж, алхахаас өөр сонголт байхгүй байсан байгаа биз. \инээв.\ Түүнийг дагаж зогсоод хөл их өвдөж, даарсан шүү.

Опра: Даарсан гэсэн үү? Яагаад вэ?

Мишель Обама: Тиймээ их даарсан шүү. Миний гадуур хувцас өвдөг давсан байсан ч өндөр өсгийт биш дулаан гутал өмсчихмөөр байсан. 

Опра: Эргэн дурсахад “Цагаан ордон”-д өнгөрүүлсэн хамгийн эхний амралтын өдөр хэрхэн өнгөрсөн бэ? 

Мишель Обама: Миний хувьд гэр бүлийн хайртай хүмүүс маань хаана байна тэнд гэр бүл байна гэж үздэг. Гэхдээ л амралтын өдөр хуримын цэнгүүн шиг л өнгөрсөн. Манай гэрийг зорьсон зочидын буухиа амралтын өдрүүдэд  тасраагүй. Би Даваа гарагийн өглөө бүр сэрэхдээ “Одоо энэ миний гэр” гэж хэлдэг. Гэхдээ охидууд  шинэ орчинд хараахан дасаагүй байна. 

Опра: Одоо хүртэл дасаагүй гэж үү?

Мишель Обама: Тиймээ одоо хүртэл дасаагүй л байна. Заримдаа өөрийгөө буруутай юм шиг санагдаж, тэд юу хийж байгаа болоо, Чикаго хотод амьдрах нь тэдэнд илүү сайхан байсан юм болов уу? Гэж боддог. Гэхдээ хоёр охин амьдрах орчиндоо дасаж эхэлвэл тэр үед гүнзгий амьсгаа авах байх даа.

Опра: Тө өдөр тутмын ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?

Мишель Обама: Миний хувьд өглөө 10 эсвэл 11 цагаас ажлаа эхлүүлдэг. Энэ үед охид гарчихсан өөртөө цаг зав гаргаж, өөрийгөө хөгжүүлэх  сайхан боломж тохиодог. 

Опра: Охидын ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд таныг хэрхэн дуудаж, хүлээж авдаг вэ?

Мишель Обама: Ихэнхи тохиолдолд “Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Саша, Малиа хоёрын ээж” гэдэг. Үүний дараа сандал дэр бусад ээж, аавуудын адил суухад тэдэнтэй жирийн яриа өрнүүлж, хүүхдүүдийнхээ талаар ярилцдаг. Өдөр бүр өглөө 10 цагаас өдөр 3 хүртэл ажиллаж, аавыгаа гэртээ ирвэл хамтдаа оройн хоолоо идэж, охидын хичээлийг хамтдаа хийдэг. Нэг сайхан тал нь аавын ажил ердөө дээд давхарт гээд боддоо. /Инээв/

Опра: Таны нөхөр АНУ-ын ерөнхийлөгч боллоо. Гэхдээ зарим үед яах гэж түүнтэй гэрлэв ээ гэж харамсаж байсан үе бий юу? 

Мишель Обама: Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын бодлогыг өөрчлөх талаар олон асуудлууд үүсч байсан. Тэр үед бидний дунд ажил хэргийн холбоо үүсч, тэр минь ядарч байсан нь харагдсан. Гэхдээ тэр үед нөхөрөө хараад би зэмлэх ёсгүйгээ ойлгосон. Тэдэнд таалагдахгүй байгаа ч надад тэр минь таалагддаг, түүнтэй хайртай. Учир надад харамсах үе гарч байгаагүй. Хүн болгон Баракыг буруутгаж байсан ч хайртынхаа талд байнга зогсох болно. 

Эх сурвалж: O Magazine


  


 
 
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл