8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Амьдралын эрч хүчээ хэрхэн зөв залахаа мэдэх болно

2016-09-27 09:45:10

 ХОНЬ - (3/21-4/19)
Өнөө өглөө түр амсхий. Бие таагүй байвал ажлаасаа чөлөө ав, өөрийгөө болон эргэн тойрныхноо зовоохоос зайлсхий. Хамтрагчтайгаа маргах нь таны сэтгэлийг зовоох боловч түрүүлж эвлэрэх алхам хийх хэрэггэй. Дархлааны системээ сайжруул. Хоол хүнсэндээ анхаарч, биеийн эсэргүүцлээ сайжруулах амин дэм хэрэглэ, өөрийгөө торд. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Эрчимтэй хайр дурлалын холбоо атаархал төрүүлнэ. Бизнес өрсөлдөгчийн борлуулалтыг ганхуулах нь ашигтай байдлыг бий болгоно. Тиймээс Үхрийн ордныхон тоглоомын өмнө байгаадаа урам зоригтой байж болно. Загварын эсвэл өнгөлөг зүйл нэг их удаан хэрэглэгдэхгүй тул сонголт хийж худалдан авах эсэхээ сайтар бод. Дараа нь харамсахгүйн тулд менгөө хадгал.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр сонин содон үйл явдлаар дүүрэн байна. Та удирдах албан тушаалд дэвшихийн зэрэгцээ бага зэрэг айдас зовоох болно. Гэвч та удахгүй дасч ямар их авьяас чадвартайгаа гайхан биширнэ. Аливааг гаднаас нь зөв үнэлэх чадвараа ашиглах сайхан боломж өгнө. Урлагийн авьяасыг тань олон нийт сайшаан үнэлэх болно. Бусдын анхаарлын төвд байхаас ичих хэрэггүй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Шагнал урамшуулал ирэх болно. Зарим Мэлхийнүүдийн хувьд хариуцлагатай албан тушаалд томилогдсноор юм уу олон нийтийн өмнө нэр хүнд нь дээшилнэ. Ерөнхийдөө зөөлөн арга барилтай байх нь дээр. Мэдрэмтгий гараг “цолмон" түрэмгий Ангарагийг сорих өдөр тул хүсэл тачаал мэдрэгдэнэ. Хэрэв сүүлийн өдрүүдэд хайр дурлалын амьдрал чинь бага зэрэг залхмаар байсан бол шинэ туршилтууд янаг амрагийн явдалд чинь шаардлагатай байсан сэрэл, сэтгэлийн гүн хөөрлийг авчрах болно.  

АРСЛАН - (7/23-8/22)
Өнөөдөр та өөрийн хүссэн зүйлээ авах болно. Тиймээс аливаад эерэгээр хандах хэрэгтэй. Тэрслүү зангаасаа сал. Хэн нэгний өөдөөс дайран давшлахын оронд эвээр оролдоод үз. Үүнд хууль зүйн асуудал ч хамааралтай. Сайтар судалж бодсоны эцэст асуудлын гарцыг олоорой. Харин та оюутан хилийн чанадад суралцах боломжоо бүү алд. Боловсролын байгууллагуудаар явж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмц. Та олон зүйлийг олж авах болно.

ОХИН - (8/23-9/22)
Санхүүгийн байдал нэлээд сайжрах хэдий ч хайр дурлалын харилцаа тийм ч сайхан байхгүй бололтой. Хэрвээ хайр дурлалын харилцаандаа мэдрэмжтэй хандаж чадвал дайсагнасан харилцаа алга болох болно. Шинэ хайр дурлал хайж буй охиныхон хайраа олох боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Өнөөдөр хайр дурлалын харилцаагаа илүү гүнзгийрүүлэхэд таатай үе байх болно. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ажилдаа анхаарал хандуулж, ажлын газрын хов живнээс хол бай. Өнөөдөр танд таатай мэдээ ирэх нь. Цайны цагаараа дасгал хийж биеэ амраа. Та өөртөө итгэлтэй баттай байр суурьтай байвал энэ өдрүүдийг амжилттай өнгөрүүлж болно. Хайрын гэрэл гялалзаж байна. Мэдлэг чадвараа сайжруулахад тохиромжтой цаг учраас зорилгодоо хүрхийн тулд бүх цагаа зарцуул.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Шөнийн турш Буд гараг таны орд руу хөдөлсөн. Тиймээс хойшлуулсан хувийн төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүчирхэг Дэлхийн ван сансарт ухаалаг Ангарагтай нөхөрсөгөөр уулзжээ, хоёр гарагийн нөлөөгөөр хүч чадал оргилох хандлагатай. Та биеэ дайчлан амьдралаа удирдаж урагшлахыг хүснэ. Ямар ч төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шийдэмгий байдлаа шалгахын тулд тэвчээргүй байдлаа хяна. Эвгүй нөхцөл байдал, элдэв тоглоомоос холхон шиг байхыг хичээ. Гудамжаар ганцаараа алхах хэрэггүй.

НУМ - (11/22-12/21)
Хэн нэгэнд хууртагдаж болзошгүй байгаа тул өнөөдөр хүнтэй танилцахдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ өдөр танилцсан хүмүүс таны амьдралд багагүй төвөг удах бололтой. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Энэ үед та амьдралын эрч хүчээ хэрхэн зөв залахаа мэдэх болно.  

МАТАР - (12/22-1/19)
Найзууд тань бүтэлгүйтвэл өөртэйгөө холбож үзэх хэрэггүй. Өөрсдийн асуудлаа тэд өөрсдөө зохицуулах нь зүйтэй. Хэрэв хэн нэгэн найз тань өөрийн бэрхшээлийг танд үүрүүлэх гэвэл холхон бай. Хэрэв тэд урт хугацааны зээл авч, асуудлаа шийдэхийг оролдвол та ярианд бүү оролц. Хэн нэгэнд зээл өгвөл эргэн төлөлтийг насаараа хүлээх болно. Бэлгийн хүйтэн харилцаа, сөргөлдөх өнгө аяс нь маргааныг үүсгэх тул эрхэндээ оруулах гэсэн үзлээ хяна. Хосууд утгагүй сөргөлдөөн хийнэ.

БУМБА - (1/20-2/18)
Хоорондоо сайн ярилцаагүйгээс болж харилцаанд асуудал үүснэ. Та хэт их ярьдаг хэрнээ бусдын санааг сонсдоггүй. Бусдад өөрийн үзэл бодлыг тулгахаа больж, асуудлыг шийдэхийн тулд та илүү их сонсож хамтдаа шийдвэр гаргахад суралцах хэрэгтэй. Өнгөрсөн асуудлуудыг эргэн харж дотоод учир шалтгааныг тодруул. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх нь хүндрэлтэй байсан олон нөхцлийг хөнгөвчлөх болно.  

ЗАГАС - (2/19-3/20)
Буд гараг өнөөдөр загаснуудыг удирдах болно. Танд уйтгар гунигт автсан юм шиг мэдрэмж төрнө. Гэсэн ч хэрэв та өнгөрсөн бүхнийг анзаарч зөв бурууг шүүж чадвал та сэтгэлээр тийм ч удаан унахгүй. Төрөлхийн хувийн орон зайтай болох гэсэн хүслээ биелүүлж, бусдаас хэсэг хугацаанд хол бай. Таныг ярьж эхлэхэд, хүмүүс таны яриаг сайн сонсдог. Хэрвээ танд сэтгэл түгшээсэн, эсвэл чухал хэлэлцэх асуудпын тухай хэлэлцмээр байгаа бол асуудлыг шийдэх арга зам хай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл