8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” тохиож байна

2016-09-27 09:49:33

Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” өнөөдөр тохиож байна. 1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Аялал жуулчлал- бид бүгдэд” уриан доор тэмдэглэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл