8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэр дэвшигчдийн анхны халз тулаан үргэлжилж байна

2016-09-27 09:51:38


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Доналд Трамп нарын халз мэтгэлцээн үргэлжилж байна. Тус мэтгэлцээн нь анхны албан ёсны халз мэтгэлцээн бөгөөд цагаачлал, гадаад бодлого, эдийн засаг, хүн ам зүй гэх мэт олон асуудлын талаар хөндөж, өөрсдийн санал бодлоо солилцож, баримтлах бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга хэрэгсэлээ танилцууж байна.
Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль тохиох бөгөөд дэлхий нийт эл өдрийг хүлээн, харж байна. АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нарын урдчилсан дүн харвал: 

Хиларри Клинтон нь есдүгээр сарын сүүл үе гэхэд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийг “бут ниргэж” өөрийн ялалтыг эхний үед бататгаад байна. Харин Доналд Трамп 2015 оны зун өрсөлдөгчөөсөө 20 хувиар илүүрхэж  байсан ч удалгүй буцаан буурсан үзүүлэлт гарсан аж. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл