
Загвар өмсөгч Э.Энхболдод “Тэргүүний залуу” цол тэмдэг гардуулж өглөө. Тэрбээр энэ сарын 8-12-ны хооронд Хонконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилтыг үнэлэн МЗХ өнөөдөр ийнхүү шагнасан байна.



