8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд анх удаа “Далайн амьтдын тоглолт” болно

2016-09-27 18:03:06

Монголд анх удаа далайн хав, гахай, аав, ээж, хүү буюу нэг гэр бүлийн гурван делфиний сонирхолтой үзүүлбэрүүдийн тоглолт болох гэж байна. Тодруулбал, ОХУ-ын “Московский Дельфинарий” амьтны хүрээлэнгийнхэн ирэх аравдугаар сарын 5-наас “Далайн амьтдын тоглолт”-оо манай улсад толилуулахаар болжээ. Тус тоглолт ирэх сарын 5-23-ныг дуустал Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм. Тоглолтын тасалбарын үнэ 15-30 мянга төгрөг бөгөөд гурваас доош насны хүүхэд үнэгүй үзэх боломжтой юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл