8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: Хиллариг дараагийн мэтгэлцээнд “бут ниргэнэ”

2016-09-28 11:55:32

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон нарын дунд болсон анхны мэтгэлцээний эцсийн дүнд Доналд Трамп ялагдлаа хүлээсэн. Тэгвэл дараагийн мэтгэлцээндээ Хиллариг “бут ниргэхээ” илэрхийллээ. Доналд Трамп “Би хэн нэгнийг хурц үгээрээ гомдоож, уурлуулахыг хүсээгүй” гэсэн тайлбар өгөв. “Fox News”-ийн мэдээлж буйгаар Доналд Трамп “ Мэтгэлцээний явцад хөтлөгч Лестер Холт надад их дургүй байгаагаа илэрхийлж, Хиллари Клинтонд давуу талыг өгч байсан” гэв.

Ниелсен судалгааны компаний дүнгээс харахап 100 сая Америкчууд ерөнхийлөгчийн халз мэтгэлцээнийг үзэж, бүх цаг үеийн рекордыг эвдсэн гэжээ. 1980 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Роналд Рейган болон Жимми Картер нарын мэтгэлцээнийг 80,6 сая хүн үзсэн аж. Харин таамар ёсоор энэ удаагийн сонгуулийг 100 сая гаруй хүн үзжээ. 

Доналд Трамп “Хөтлөгч хатагтай Клинтоноос устгасан цахим шуудантай холбоотой мэдээлэл, Бенгазийн зурвас  орчмын талаар юу ч асуугаагүй. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй байна. Магадгүй Билл Клинтонтой холбоотой олон асуудал ил гарах байсантай холбоотой байхаа. Дараагийн мэтгэлцээнд би ялалт байгуулах болно. Хэн нэгнийг хурц үгээр гомдоохгүй гэсэн дээ дуугүй байсан” гэжээ.
Эх сурвалж:BBC
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment