8o
Улаанбаатар хот
mobile menu

Чухлыг онцлов: Хиллари Клинтон, Доналд Трамп нар ерөнхийлөгч болоход бэлэн үү?

2016-09-28 12:50:17

Даваа гарат Нью-Йорк хотноо болсон мэтгэлцээний явцыг нийтэд нь дүгнэхэд хоёр биенээ дайрч, давшилсан, хувь хүнд байж болохооргүй олон ёс зүйн асуудалтай америкчууд нүүр тулгарлаа. Хиллари, Доналд нар АНУ-ын ерөнхийлөгч болоход ёс зүйн хувьд бэлэн үү?, тэдний мэтгэлцээний үеэр хэлсэн үгээс онцлон хүргэж байна.  

•    Хиллари Клинтон“Америкийн цөмийн эрчим хүчний холбоотой асуудлаар Доналд оролцох эрх байхгүй” гэв.
•    Доналд Трамд “ Хиллари АНУ-ын ерөнхийлөгч болоход тохиромжгүй хүн.Түүнд ямар тэвчээр, хат байхгүй” гэв.
•    Доналд Трамп “Хэрэв Хиллари төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхад түүнтэй холбоотой 33000 цахим и-мейл-ийн нууцыг дэлгэвэл би татварын буцаан олголтоо дэлгэн харуулна” гэлээ.


•    Хиллари Клинтон “ Цахим шуудантай холбоотой мэдээлэл алдаа байсан. Тиймээс үүнд хариуцлага хүлээхгүй” гэв.
•    Трамп“Африк, Америкчууд “тамд” амьдарч байна. Хаа сайгүй буун дуу хадаж байна шүү дээ.
•    Хатагтай Клинтон “Трамп уур амьсгалын өөрчлөлтөнд Хятадуудыг буруутгаж байгааг шүүмжиллээ”.
•    Доналд Трамп  “Хиллари Исламийн бүлэглэлтэй тэмцэхэд тун сул дорой байна. Магадгүй энэ үлдсэн амьдралаа тэр чигт үүнд зориулах байхдаа.” Гэв.
•    Хиллари Клинтон “Доналд Трамп арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй. Ерөнхийлөгч Обамаг АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна төрсөн гэж үздэг” гэлээ. Мөн эмэгтэйчүүдийг “гахай, нохой” гэх мэт байж болохгүй үгээр дайрч давшилдаг гэлээ.  
Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл