8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоол тэжээлийн судалгааны багийнхан өнөөдөр орон нутгийг зорилоо

2016-09-28 14:29:23

Монгол Улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан өнөө өглөө 08.00 цагаас Улаанбаатар хотоос хөдөллөө. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна. Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2250, 15-49 насны эрэгтэй 1750 нийт 10250 хүнийг хамруулах юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл