Парис хотод болсон цуврал халдлагын дараа АНУ виз олголтыг чангатгах асуудлыг хөндсөн. Тэгвэл Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намаас дэмжсэн хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 407 гишүүн дэмжлээ. Одоо Сенатын гишүүд болон АНУ-ын Ерөнхийлөгч дэмжиж гарын үсэг зурвал хууль хүчин төгөлдөр болох юм. Шинэ хуулиар Виса Вайвер гэж нэрлэгддэг 38 орны иргэд, тэр дундаа 2011 оны гуравдугаар сараас хойш Сири, Иран, Ирак, Судан зэрэг оронд зорчиж байсан эсвэл эдгээр улсын иргэншилтэй иргэд АНУ руу зорчих виз авахдаа АНУ-ын элчин сайдын яам болон консулийн газарт заавал биеэр очиж мэдүүлэг өгч байхаар тусгажээ.
АНУ виз олгох журмаа чангатгалаа
2015-12-11 07:44:00