8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэлхий: Жинхэнэ сорилтын цаг өмнө чинь байна

2016-09-29 10:37:00


ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл санаа тавгүй, байгаа тул юм бүхэн тэсвэр тэвчээрийг тань барна. Машин жолоодож явахдаа болгоомжтой бай. Зарим нь өнөөдөр чухал ярилцлаганд орно. Оюутан сурагчид чухал шалгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн амрах хэрэгтэйг санаарай. Толгойгоо гашилтал сууж бэлдэх нь сайн арга биш, харин эсрэгээрээ толгой эргэх үндэс болдог.

ҮХЭР - (4/20-5/20)
Ажил төрлөөс шалтгаалан ямар нэгэн дарамт мэдрэх болно. Гэхдээ асуудалд ул суурьтай хандвал тайван уур амьсгал зохилхоор байна. Амралтын төлөвлөгөөндөө олон төрлийн үүрэг нэмээрэй. Төлөвлөгөө гаргахад танд сэтгэлийн хөөрөл хэрэгтэй. Тэтгэмж авах нөхцөл үүснэ. Өөрийн талаар буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бусдыг хүндэлж тэднийг анхааралтай сонс.  

ИХЭР - (5/21-6/21)
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх болно. Өнөөдөр хүмүүстэй хамтран ажиллахад хүнд байх хэдий ч өөрийн чадвараараа хүмүүсийг нэг баг болгоно. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өерийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнэтэй хүмүүсээ үдэшлэгт урьж уулзалт зохион байгуул. Нийгмийн сайн дурын ажилд оролцсоноор бусдыг таних чадвар дээшлэх болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Жинхэнэ сорилтын цаг өмнө чинь байна. Хэрэв та хашир, бөгөөд сэрэмжтэй байхгүй бол дүрэм, журамтай холбоотой тогтворгүй, тэвчээргүй байдал гаргах вий. Осолд өртөх эрсдэл буйг анхаарах хэрэгтэй. Бодлогогүй нөлөө бүхий хүнтэй харьцахад хялбар бус байж болох ч энэ нь хамгаалалт болно. Зарим төлөвлөгөө чинь санасан ёсоор бүтэхгүй. Тиймээс олон хувилбартай бай.

АРСЛАН - (7/23-8/22)
Таны хувьд хувийн амьдрал тань хамгийн чухал байна. Бусадтай харилцах харилцаагаа онцолж, хэрүүл маргаанаас зайлсхий. Ирсэн олон урилганаас сонголт хийх хүндрэлтэй байж магадгүй юм. Тиймээс нүдээ дарж байгаад нэгийг нь хуруугаараа олж дарах нь шулуухан. Бүх зүйл эерэг энерги ялгаруулах болно. Гадаадын жуулчинтай таарвал таны юм үзэж нүд тайлах хүслийг бадраана. Ойрын өдрүүдэд боломжийн үнэтэй тасалбар багтаан аваарай.        
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр таны хүч чадал маш их нэмэгдэх бөгөөд өөрийгөө бага зэрэг хязгаарлахыг зөвлөж байна. Мөн сарны нөлөөгөөр таны түрэмгий зан нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг албадахаас сэргийл. Найз нөхөд танаас санхүүгийн туслалцаа хүсвэл шуудхан үгүй гэж хэлээрэй. Эс тэгвээс та зээлдүүлсэн мөнгөнийхөө барааг нэлээд урт хугацааны дараа л олж харах байх гэдгийг анхаар. Өнөөдөр гэр бүлийнхээ удам судрын талаар судалж, өөрийнхөө талаар илүү их мэдэхийг хичээ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Санхүүгийн шинэ төсөл амжиллтай болохыг од эрхэс харуулж байна. Танд юу ч тохиолдсон хайр дурлал, уран бүтээлийн авъяас чадвар, хүүхдүүдийн асуудал тань маш сайн байх болно. Үл хөдлөх хөрөнгийн асуудалд анхаарлаа хандуул. Арилжаа наймаанд оролцох хэрэггүй. Ямар ч асуудлыг шийдэхдээ зөн билэгтээ найд.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хайр, хүсэл, дур сонирхлоо дага. Хайрын энэ холбоо сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн бас санхүүгийн асуудлаас болоод та хайртаасаа түр холдож мэднэ. Ихрийн ордонд орших тэргэл cap хамтын мөнгөний асуудлаа дуусгах цаг ирснийг илтгэнэ. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.

НУМ - (11/22-12/21)
Үйл ажиллагааныхаа цаашдын хүрээг өргөжүүлэх боломж олдох тааламжтай өдөр. Өнөөдөр та гэр ахуйн асуудлаа нэг тийш цэгцлэхээр зоригтойгоор хөдлөх бололтой. Дотны хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаар. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Өнөөдөр хайр дурлалын асуудалд өөрчлөлт гарч, хуучин амрагтайгаа урьдын харилцаа холбоогоо сэргээнэ.  

МАТАР - (12/22-1/19)
Бусдын амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахын өмнө тэдний үзэл бодол, мэдрэмжээ зөв тооц. Сэтгэл хөдлөл, санал зөрөлдөөн, гэр орны зөрчилдөөн санааг чинь зовооно. Санхүүгийн үнэ өртөг, хэмжээнээс үл хамааран өөрийн гэр бүлээс бахархал, тав тухыг мэдэр. Хэрэв гэр орон тань тав тухтай бол энэ нь танд үнэ цэнэтэй учир дутуу үнэлэх хэрэггүй. Энэ тэрийг хийхдээ анхаарал болгоомжтой бай, осолд орж болзошгүй.

БУМБА - (1/20-2/18)
Өдрийг маш сонирхолтой өнгөрүүлнэ. Амьдралыг нөгөө өнцгөөс нь харж эрч хүч аваарай. Шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцсанаар анхаарал татам урлагийн салбарт нэгдэх болно. Соёлын үйл ажиллагаа эсвэл урам зоригийг тань нэмэгдүүлэх лекцэнд суух нь амьдралын шинэ өнгө төрхийг олж харахад тустай. Сайн дурын уран сайханч эсвэл цагийн ажил хий.

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр сарны хэдхэн чиг хандлагатай, тиймээс ухаалаг байх цаг тань гэдэгт найдаж болно. Гэсэн ч таны хувийн санхүү, эд хөрөнгийг тань хамгаалах зүйл гарч ирсэнээр бүх талаараа хүчтэй байх өдөр. Энэ магадгүй санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах чадвартай гэдгээ батлаж мөнгийг зохион байгуулах үе байх. Санхүүгийн салбарт ажиллагсад өнөөдөр сэтгэл зовиургүй байж л урагшилж чадна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл