8o
Улаанбаатар хот
mobile menu

“Никитон”, “Камертон” хамтлагууд үнэгүй тоглолт хийнэ

2016-09-30 11:40:51

Өнөөдөр Жанжин  Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм. 

Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд  түргэн хоолны газрууд  ажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна.

Түүнчлэн  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд ирэх дөрвөн жил  их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа  Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаа  зохион байгуулагдаж байгаа  “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл