Саудын Арабт өнгөрсөн есдүгээр сард болсон исламын шашны хаж мөргөлийн үеэр шахцалдааны улмаас 2441 хүн амиа алджээ.Харин Саудын Арабын албаныхан амь үрэгдсэн хүмүүсийн тоог дарж, 769 хэмээн мэдээлсэн аж. Жил бүр болдог уламжлалт мөргөлийн үеэр олон хүн цугласан газар шахцалдаан болсноос хүний амь эрсдэх тохиолдол нэг биш удаа гарч байжээ. Хаж мөргөлд оролцохоор Саудын Арабт энэ жил хоёр сая хүн ирсэн боловч олон орны иргэд одоо болтол сураггүй болсонд тооцогдсон байгаа аж.Өмнө нь 1990 онд хаж мөргөлийн үеэр 1426 хүн амь үрэгдэж байсан аж.
Хаж мөргөлийн үеэр 2441 хүн амь үрэгджээ
2015-12-10 18:23:00